Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Зөвхөн гар утсаараа л хийж болох 'санаанд оромгүй' 9 зүйл


Та гар утсаа сошиал медиа ашиглах, зураг дарах, ярих, мессеж бичих, бичлэг үзэхээс өөр сонирхолтой, хэрэгтэй зүйлсэд ашиглаж байсан уу? Хэрэв та ухаалаг утасынхаа нөөц бололцоог тултал нь ашиглахыг хүсэж байвал эдгээрийг мэдээд аваарай.     

Утсандаа хүрэхгүйгээр утсаа удирдах 

Халдварт өвчин гарсан энэ цаг үед хүмүүс эд зүйлсийн гадаргууд хүрэхээс аль болох зайлсхийж байна. Ялангуяа бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утас цэвэрлээгүй тохиолдолд их хэмжээний нян, бактерийг тээж байдаг. Тэгвэл утсандаа хүрэхгүйгээр, зөвхөн гарын хөдөлгөөн ашиглаж хөгжим болон видеог тоглуулж, дуудлагад хариулах, утсаа түгжих боломжийг олгодог Wave Control (Android хувилбар, iOS хувилбар), Handy Controller (Android хувилбар) гэх мэт аппликэйшнүүд бий. 

Хоол, цэвэрлэгээ хийгээд гар завгүй байгаа үед үүн шиг хэрэгтэй юм байхгүй шүү.   

Үдшийн цагаар аюулгүй байдлаа хангах 

Хэрэв та оройтож гэртээ харьдаг бол, хүн багатай, гэрэлтүүлэг муутай гудамжаар явах шаардлагатай байдаг бол, бас танихгүй хүнтэй оройн цагаар уулзахаар болсон бол үүнийг ашиглаж аюулгүй байдлаа хангаарай. BSafe нь маш олон давуу талтай аппликэйшн юм. Жишээ нь:

  • Аюултай нөхцөл байдалд орсон тохиолдолд SOS тохиргоог дуу хоолойгоор (гар утас таны халаас, цүнхэнд байхад ч) эсвэл утсандаа хүрээд л идэвхжүүлж болно. Ингэснээр таны ойр дотны хүнд аюулын дохио очих бөгөөд тэд таны хаана байгааг мэдэж, юу болж байгааг харж, сонсох боломжтой. 
  • Өөр лүүгээ хуурамч дуудлага ирүүлж болно гэх мэт. 

Гурван боломж зэрэг эдлэх Mode Hunter урамшуулалд хамрагдах 


Орчин цагт гар утаснаас бүхнийг амжуулдаг болсон нь үнэн ч гэлээ бидний утсанд нэгж, дата байхгүй бол эдгээр боломжийг эдлэхэд хүндрэлтэй шүү дээ. Тиймээс яг одоо Be brand-ийн хэрэглэгч залуус гар утсаа ашиглаад Mode Hunter урамшууллыг тултал нь ашиглаад аваарай.   Энэ урамшуулалд хамрагдсанаар найз нөхөдтэйгээ хамт дараах гоё боломжуудаас эдэлнэ. 

  1. Та "Daily modes" 1 хоногийн хугацаатай 5 төрлийн багцуудаас эхний удаа идэвхжүүлэхэд зөвхөн таны дугаарт зориулсан давтагдашгүй КОД мессэжээр очих бөгөөд та тухайн кодоо найзууддаа дамжуулан өгөх боломжтой. Хэрэв найз чинь тухайн КОДыг ашиглан "Daily modes" багцыг идэвхжүүлбэл таны дугаарт 50 candy нэмэгдэж орно.

2. Бас таны кодыг ашиглаж багц идэвхжүүлсэн найзын чинь багцын хугацаа 2 хоног болж сунгагдана.  

НЭМЭЭД, та уралдаанд оролцож 7 хоног, сар тутмын азтан болох боломжтой. Тухайн 7 хоног болон сард хамгийн олон хүнд өөрийн КОДыг ашиглуулан, хамгийн их candy цуглуулсан хэрэглэгчид уралдааны ялагчаар шалгарна.

7 хоног бүр эхний 3 ялагчийг шалгаруулж дараах шагналыг олгоно. Үүнд:

  • 1-р байр: Bluetooth чихэвч + 99АGB дата 
  • 2-р байр: 66GB дата 
  • 3-р байр: 33GB дата

Сар бүр эхний 2 ялагчийг  шалгаруулж дараах шагналыг олгоно. Үүнд:

  • 1-р байр: Цахилгаан scooter + 99GB дата 
  • 2-р байр: AirPod pro        

 Компьютерээсээ мессеж илгээх


Гар утас үргэлж 'супер туслах' байж чаддаггүй гэдгийг хүлээн зөвшөөрцгөөе. Жишээ нь, хамгийн их хэрэгтэй үед утасны цэнэг дуусаж "новширдог" тийм, ээ?   Тэгвэл гар утсаа компьютер, таблеттайгаа холбоод мессеж илгээдэг, ирсэн мессежийг уншдаг аргыг мэдээд аваарай. Тухайлбал, дугаараа ашиглаад и-мэйлээсээ мессеж бичих болдог Mightytext нэртэй аппликэйшн байдаг. Мэдээж бүх мессеж гар утас, компьютер, таблет бүгдэд нь хадгалагдахаас гадна танд ирсэн мессежийг ч компьютероосоо унших боломжтой. 

 Компьютер дээрх хайлтын түүх, bookmark зэргийг гар утаснаасаа үзэх 

Аpple-ийн бүх төхөөрөмжүүдийг хооронд нь холбож болдог шиг андройд утастай хэрэглэгчид Gmail-ээ ашиглан компьютер дээрх хайлтын түүх, bookmark, сүүлд нээсэн вэб сайтуудыг гар утаснаасаа харах боломжтой. Ингэхийн тулд та гар утас болон компьютероос Gmail-рүүгээ нэвтрээд, дараа төхөөрөмжүүдээ sync хийхэд л хангалттай. ЭНД дарж тохиргоог хэрхэн алхам алхмаар хийхийг үзээрэй.

 Зурагтын удирдлагын зайг шалгах

Заримдаа зурагтын удирдлага эвдэрчхэв үү, эсвэл зай нь дууссан юм болов уу гэж эргэлзэх тохиолдол байдаг. Тэгвэл удирдлагын зай дууссан эсэхийг мэдэх хялбараас хялбар арга байдгийг мэдэх үү?  Утасныхаа урд талын камерыг асаагаад удирдлагаа өөдөөс нь харуулж, аль нэг товчлуурыг нь дараад үз. Хэрэв улаан эвсэл ягаавтар өнгийн гэрэл асаж байвал зай дуусаагүй, хэвийн ажиллаж байгаа гэсэн үг юм. 

Жолоо барихдаа замын чиглүүлэгч болгож ашиглах

Гэрэлтүүлэг муутай замаар зорчиж буй жолоочид гар утсаа ашиглан аюулгүй байдлаа хангах боломжтой. HUDWAY аппликэйшнийг нээгээд, гар утсаа хяналтын самбар дээрээ тавихад л (мэдээж тогтоогч ашиглавал илүү тухтай   ) хурд, GPS, Google Map зэрэг хэрэгтэй мэдээллийг дэлгэцэнд гаргах болно. Аппликэйшнийг ашиглахдаа утасныхаа дэлгэцийн гэрлийг brightness тохиргоон дээр нь тавьсан эсэхээ шалгаарай. HUDWAY аппликэйшнийг татаж авах бол - (Android хувилбар, iOS хувилбар)

Гар утсаа зурагттайгаа холбох 

Товчхондоо, зурагтаа гар утасны зориулалтаар ашиглана гэсэн үг!  Ингэснээр зурагтынхаа дэлгэцэн дээр YouTube-ээс видео үзэх, Netflix-ээс кино үзэх, видео тоглоом тоглох, утсан дээрх зургаа үзэх, тэр бүү хэл PPT-ээр ажлын илтгэлээ ч тавьсан болно. Мөн та бичлэг, видео дуудлага, лайв хийхдээ зурагт руугаа шэйрлэж болдог. 

  • Screen Mirror буюу гар утасны дэлгэцээ зурагт руу шэйрлэх тохиргоо ихэнх Apple, андройд үйлдлийн системтэй гар утаснуудад байдаг болсон. Жишээ нь: iphone утсан дээр Screen Mirroring гэсэн тохиргоо байдаг бол зарим андройд утсан дээр Cast гэж бий. Хэрэв таны утсанд ийм тохиргоо байхгүй бол Screen Mirroring app гэж хайгаад нэмэлт аппликэйшн татаж авч болно. Холбох үед аль аль төхөөрөмж ижил Wifi-д холбогдсон байх ёстойг санаарай.   

  • Хэрэв та YouTube видеогоо зурагт руугаа шэйрлэхийг хүсвэл видеоны баруун дээд талын цэсийг дарахад яг одоо идэвхтэй байгаа, холбох боломжтой төхөөрөмжүүдийн жагсаалт гарч ирэх болно.

Гар утсаараа хэмжээ авах 

Амьдралд ер нь юу эсийг хэмжих шаардлагатай болох билээ? Тэр бүрт метр бариад зогсож байлтай биш.   Тэгвэл SizeUp , EasyMeasure гэх мэт аппликэйшнийг татаж аваад л аливаа биет, эд зүйлсийн өргөн, өндөр, урт, зайг амархан хэмжиж болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.20
Амьдрал, аз жаргалын талаар алдартнуудын хэлсэн 16 эшлэл
2
2024.03.18
Эрчүүдийн өдөр буюу бүсгүйчүүдэд таалагддаг тэдний 10 мэргэжил
3
2024.02.28
Хуучин найз залуугаа зүүдлэх 12 шалтгаан
санал болгох
1
13 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
14 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
18 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
1
31
1
0
1
4
7

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.