UBLife Logo
Дэлхий

Аагим халуунд хүйтэн пиво уух уу, үгүй юу?

Аагим халуунд хүйтэн пиво уух уу, үгүй юу?

Аагим халуун, хүйтэн шар айраг хоёр хамтдаа байхын төлөө төрсөн хос мэт. Хөлс асгарсан бүгчим халуунд “Хүйтэн пиво уух уу” гэсэн үг хэчнээн сайхан сонсогддог билээ? Гэхдээ зарим мэргэжилтэн үгүй гэж яриад байгаа. Үнэхээр тийм эсэхийг хамтдаа судлая.

Цахим үлгэр

Халуун зуны улиралд хүйтэн шар айраг хортой гэж үзэгчдийн гол хэлдэг зүйл нь “Хүйтэн шар айраг уухад хүний амьсгалын зам агшиж нарийсан, нян бактер идэвхжиж, ханиад тусах эрсдэл өндөр болдог”, “Хүйтэн ундаа нь хөлс ялгаралтыг нэмэгдүүлж, бие махбодыг шингэний дутагдалд оруулдаг”. Харин бид халуун ундаа, цай уух нь нянг идэвхжүүлж, хөлс гаргадаг гэж боддог байлаа. Мөн хүйтэн пиво ууснаар хөлс ялгарахаа больдог гэж үздэг байсан. Ямар ч гэсэн халуунд хүйтэн пиво ууснаар ханиад туссан талаарх материал ямар ч хэл дээр хайгаад олсонгүй.  

Эмч мэргэжилтнүүдийн бодол

Анагаахын ухааны доктор Наталья Денисова хүйтэн ундаа хөлс гаргах байнгын үйл явцад саад учруулж, хүний биед илүү их дулаан хадгалагдан үлддэг гэж нотолж байна. Ингэснээр хүний ходоод хоол шингээх ажлаасаа илүү ходоодны температурыг хэвийн байдалд тогтоох гэж хичээгээд хоолоо шингээж чадахгүй болдог гэнэ. Мөн алкоголтой ундаа тул бөөрөнд ачаалал өгч, бие шингэний дутагдалд орж, цус өтгөрдөг гэжээ.

Даралт

Шар айраг даралт буулгадаг гэдэг. Хар халуунд тун хэрэгтэй зүйл. Харин Италийн Модена их сургуулийн эрдэмтэд судалгаагаар шар айраг удааан хэрэглэхэд даралт буудаг ч богино хугацаанд хэрэглэхэд шууд даралт буулгадаггүй гэдэг нь батлагджээ. 12 мг спирт өөрөөр хэлбэл нэг аяга шар айраг уухад цусны даралт 1,14 мм нэмэгддэг, хоёр стакан бол 3,1 мм нэмэгддэг болж таарчээ.

Тэгэхээр аагим халуунд юу уух болж байна? Яагаад бидний бие халуунд хүйтэн шар айраг шаардаад байдаг нь ойлгомжгүй үлдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.