Зуны олимпын наадам эхлэх дөхсөөр, тамирчид бэлтгэлээ хийсээр байна. Энэ зуур цахим ертөнцөд олимпын албан ёсны хувцсыг шүүсэн яриа улс улсад гарсаар л.
Казахстаны олимпын шигшээ багийн хувцас нэлээд шүүмжлэлд өртөж байна. Олон нийтийн сүлжээгээр тус хувцсыг муу оёсон, сургуулийн дүрэмт хувцас шиг болжээ гэж бичиж эхэлжээ. Олимпын багийн хувцасны загварын тендерт ирүүлсэн бүх загвар комисст таалагдаагүй тул дахин тендер зарласан. Ингээд хоёр дахь тендерээр ялсан компани хувцсаа хийсэн юм.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тамичрдыг үдэн өгөх ёслол дээр спорт сонирхогчид шигшээ багийнхаа ёслолын хувцсыг анх харсан. Богино ханцуйтай, цагаан лацкантай костюм, урдуураа индүүдлэгэтэй өмд, өвдөг хүрсэн урттай банзлыг тэд өсвөр насныхан төгсөлтийн цомогт зураг авхуулахдаа өмсдөг формтой адилхан байна гэж үзсэн.
Зарим нь далбаат онгоцны багийн форм, теннисний тэмцээний шүүгч нар байна гэж хүртэл хэлсэн.
Зарим нь Монголын багийн хувцастай харьцуулсан.
Харин нэг хэсэг нь Казахстаны хувцас Монголынхоос илүү европлог, орчин үеийнх гэж сөргөлджээ.
Энэ загварыг хүлээн авсан комиссын бүрэлдэхүүнд олимпын аваргууд, олон нийтийн алдарт зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийнхэн багтсан байсныг хэлэх нь зүйтэй. Нийт 30 зүйлээс бүтсэн коом хувцас юм.
Ёслолын хувцсыг нээлт, хаалтын ёслолд өмсөнө.
Спорт- ёслолын хувцсыг тэмцээний үеэр болон медаль гардуулах ёслолд хэрэглэх юм.
Харин спортын хувцсыг өдөр тутмын хэрэгцээнд өмсөх ёстой.
Төрийн далбаагаа залах эрэгтэй, эмэгтэй хоёр тамирчны ёслолын хувцас.