Гүржийн Ерөнхий сайд Ираклий Кобахидзе Парисын олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад олгох шагналын хэмжээг зарлалаа. Олимпын аварга тамирчин 1 сая лари ($370 мянга), мөнгөн медальтан 500 мянган лари ($185 мянга), хүрэл медальт тамирчин 250 мянган лари ($92,5 мянга) авах болно.
Гүржийн тамирчид Парисын олимпын спортын 10 төрөлд 29 эрх аваад байгаа. Гүрж улс зуны олимпын наадамд 1996 оноос оролцож, нийт 10 алт, 12 мөнгө, 18 хүрэл медаль хүртээд байгаа билээ.