UBLife Logo
Спорт

Белла Хадид алдарт Adidas-ийг шүүхэд өгөх үү?

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Белла Хадид алдарт Adidas-ийг шүүхэд өгөх үү?

Adidas бренд өнгөрсөн долоо хоногт SL 72 гэх шинэ пүүзээ танилцуулсан билээ. Энэ нь шинээр гаргасан пүүз хэдий ч уг загвар 1972 оноос үүсэлтэй юм. 1972 онд Герман улсын Мюнхен хотноо болсон 20 дахь удаагийн олимпод зориулж гаргасан пүүзний загвараа энэ жилийн олимпоор дахин авчирч байгаа юм байна. Энэ пүүзнийхээ нүүр царайгаар модель Белла Хадидийг сонгожээ.

Энэ сурталчилгаа цацагдсанаас хойш хүмүүс Adidas болон Беллад маш их шүүмжлэл илгээж, сурталчилгаагаа зогсоохыг шаардсан байна.

Учир нь 1972 оны Мюнхен хотноо болсон олимп дээр Палестин улсын террорист бүлэглэл “Black September” олимпын хотхон руу дайрч, нийтдээ 11 израил тамирчныг хороосон эмгэнэлт явдал болж байжээ. Одоо ч гэсэн Палестин болон Израил хоорондоо дайтаж байгаа билээ.

Яагаад Белла Хадидийг энэ пүүзний нүүр царайгаар сонгосонд хүмүүс уурлаж, эсэргүүцэл илэрхийлж байгаа вэ гэхээр түүний аав нь палестин хүн. Тиймээс Белла Хадид үргэлж Палестины төлөө дуу хоолойгоо өргөж, ил тод дэмждэг юм. Ийм хүнийг палестинчууд Израилын олон тамирчныг хөнөөсөн Олимпод зориулж гаргасан пүүзний нүүр царайгаар сонгосон нь Израилын ард түмнийг үл хүндэтгэсэн, дайралт хийж буй далд утгийг агуулж байна хэмээн олон нийт үзэж, дургүйцэлээ илэрхийлсээр байна.

Үүнээс хойш тун удалгүй энэ сарын 18-нд Америкийн еврейчүүдийг төлөөлдөг бүлэглэлийнхэн Adidas брендийн эсрэг үг хэлж мэдэгдэл хийсэн байна. Энэхүү мэдэгдэлд “Adidas компани түүхийн судалгаагаа бүрэн хийгээгүй, маш хэнэггүй хандсан эсвэл санаатайгаар израил хүмүүс рүү дайрч байна. Энэ хоёрын аль нь ч байсан байж болохгүй зүйл” хэмээн бичсэн байлаа.

Ингээд Adidas компани “Энэ пүүзний сурталчилгаа нь түүхэнд үлдсэн эмгэнэлт явдалтай холбоотой байсаныг одоо ойлгож байна. Энэхүү сурталчилгаа маань санаатай бус бөгөөд сэтгэл санааны хохирол учруулсанд үнэхээр уучлаарай” хэмээн хүлцэл өчжээ.

Үүний дараа Белла Хадидийг сурталчилгаанаас буулгаж, бүх зургийг устгасан байна. Гэхдээ Хадид өөрийг нь хассанаас өөр шалтгаанаар Adidas компанийг шүүхэд өгөхөөр болжээ. Тэр шалтгаан нь тус компани олон нийтийн өмнө хариуцлага хүлээгээгүй юм байна. Хүмүүс нэг талаараа Беллагийн талд орж, ийм том хариуцлагагүй алдаа гаргасан Adidas-ийн буруу, нөгөө талаараа түүний буруу, өөрөө түүхээ мэдэж хамтрах ёстой байсан хэмээн санал бодлоо илэрхийлсээр байна.

Ө.Баяржаргал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
2
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.