UBLife Logo
🥇 Парис - 2024

"Парис-2024” олимп дахь анхны олимп, дэлхийн рекорд

"Парис-2024” олимп дахь анхны олимп, дэлхийн рекорд

Зуны олимпийн XXXIII наадмын нээлтийн ёслолын ажиллагаа эхлээгүй байгаа ч энэ олимпийн анхны дэлхийн рекорд эвдэгдлээ.

Пүрэв гарагт болсон байт харвааны эмэгтэйчүүдийн урьдчилсан харваанд ( чансаа тогтоох) БНСУ-ын баг 2046 оноогоор Олимпийн рекордыг шинэчилсэн бол хувийн харваанд БНСУ-ын Лим Си Хен боломжит 720 онооноос 694 оноо авч, нутаг нэгт Кан Чэ Ены 2019 онд тогтоосон (692 оноо) дэлхийн рекордыг шинэчиллээ.

Эдүгээ 21 настай Лим Си Хен 2022 онд Азийн наадмын аварга болж, 2023 онд холимог багийн төрөлд ДАШТ-ий алтан медаль хүртэж байв.

Эмэгтэйчүүдийн хувийн харвааны олимпийн аварга наймдугаар сарын 3-нд тодрох бөгөөд дашрамд сонирхуулахад энэ төрөлд (эмэгтэй хувийн харваанд) БНСУ-ын харваачид 2008 оноос хойш алтан медалийг өөр орны тамирчдад алдаагүй байгаа билээ.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
6
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\54.169.158.200