UBLife Logo
Спорт

Дархан аварга Г.Өсөхбаярын хүү жонидан зиндаанд түрүүллээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү жонидан зиндаанд түрүүллээ

Хуучин Миягино дэвжээний бөх Сэйхакүхо Ө.Дэмиджамц өнөөдөр 7 даваатай жонидан зиндаанд түрүүллээ. Энэ бол түүний мэргэжлийн сүмо дахь анхны түрүү. Сэй гэсэн ханз нь гэгээн, нандин гэсэн утгатай. Дэмиджамц гэдэг нэр бол Хиргүй далай гэсэн утгатай. Ингээд Хакүхо аварга өөрийн нэрээ нэмж өгч, Сэйхакүхо болсон түүхтэй.

Түрүүлснийхээ дараа тэрээр сэтгүүлчдэд “Өнгөрсөн башёд нэг унасандаа их харамсаж байсан. Энэ удаад өвдөг шороодсонгүй. Ялаад буцахад Хакүхо багш хүлээж байсан. Багшийнхаа ачийг бага ч гэсэн хариуллаа. Жингээ нэммээр байгаа ч нэмэгдэхгүй байна. Банцүкэ дээшлэх тусам түм биетэй өрсөлдөгчдийн тоо нэмэгдсээр байна. Нэг хэсэг 135 кг хүрсэн ч 120 болоод буучихсан. Хакүхо аваргын ид барилдаж байсан үе шиг 160 кг жинтэй болох зорилготой” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Ө.Дэмиджамц 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн. 192 см өндөр, 120 кг жинтэй. 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж, манай сонирхогчдын сүмогийн алдарт мэргэжилтэн Р.Гантөгс багш дээр хичээллэсэн. Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа Бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байсан.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
2
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.