Парисын олимпын наадмын 6 дахь өдрийн уралдаан тэмцээн эхэлллээ. Өнөөдөр манай 6 тамирчин өрсөлдөнө.
Бокс – Хамгийн сонирхол татаж байгаа нь эмэгтэй бокс. 54 кг-ын жингийн М.Энхжаргал 23.22 цагт олимпын хүрэл медалийн төлөө тулалдана.
Жүдо – Эмэгтэй 78 кг жинд О.Хүслэн, эрэгтэй 100 кг жинд Б.Гончигсүрэн нар барилдана. Хэсгийн барилдаан 16.00, финалын барилдаан 22.00 цагт эхлэх юм.
Байт харваа – Азийн наадмын аварга Б.Отгонболд 15.30 цагаас 1/32, 1/16 шигшээд харвана.
Буудлага – Н.Баяраа 15.30 цагаас, О.Есүгэн 18.00 цагаас урт бууны 50 метрт өрсөлдөх болно.