UBLife Logo
UB.LIFE-ийн түүхүүд

Ub.life-ийн түүхүүд | Таван өгүүлбэрт багтаан өгүүлсэн хамгийн сэтгэл хөдлөм хайрын 10 түүх

Ub.life-ийн түүхүүд | Таван өгүүлбэрт багтаан өгүүлсэн хамгийн сэтгэл хөдлөм хайрын 10 түүх

Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах тавилантай хүмүүс учирдаг. Бидний харилцаа, учрал, хэсэгхэн зуурын мэдрэмж, шарх гээд бүх зүйл утга учиртай агаад зайлшгүй бидний амьдралд тохиох байсан зүйлсийн нэг билээ. Энэ тухайд хүмүүс ямар хайрын түүхийг хуваалцсаныг хамтдаа сонирхоцгооё.

Юм гэдэг хэзээ ч тааварлашгүй гэж үнэн юм билээ. Мууранд багаасаа дургүй, яагаад ч юм муурыг үзэн яддаг байсан би нэг л өдөр муур зүүдэлж, зүүдлэх зүүдлэхдээ өнөөх муураа чин сэтгэлээсээ хайрлаж эвийлж сэрсэн юм. Зүүдэнд байсан тэр муур ер бусын аварга бас хөвсгөр байсан болохоор google-с аварга муур гэж хайтал Мэйн Күүн үүлдэр гараад ирсэн. Тэгээд л цаашлан судалсаар монголын Мэйн Күүн сонирхогчдын групп байдгийг мэдэж админд нь дурлаад хайртай болж байсан юм даа. Одоо бол муур миний хамгийн хайртай амьтан бас хайртай хүн рүү минь замчилсан замч гэж боддог.

Хоёулаа байлаа. Гурвуулаа боллоо. Хүнд, хэцүү, хөгжилтэй, хачирхалтай, сорилттой байв. Хүүхэдтэй болсон юм биш л дээ. Түүнийхээ мартаж чадаагүй байсан хайртай хүнийг зөвшөөрөөд хоёулаа биш гурвуулаа амьдарч гэж зүүдэлсэн байв.

Анх цэцэрлэг рүүгээ хамт уйлж ордог хүүхдүүд байлаа. Дараа нь 10 жилдээ хамт хүргүүлдэг хүүхдүүд болж, нэг автобусанд суугаад хань болж алхдаг хоёр болж, удалгүй төгсөх ангийн зугаалгадаа хамтдаа хөтлөлцөөд явдаг хоёр болсон. Бидний амьдралын чухал мөч бүр хамтдаа өнгөрсөн болохоор цаашид тэр хүнгүйгээр амьдралаа төсөөлөх аргагүй болсон юм. Одоо 50 жилээ хамтдаа тэмдэглээд сууж байна хэмээн найдаж сууна.

Аав ээжээсээ нуугдан байж утсаараа мсж бичилцдэг байлаа. Нэгж дуусаад, яах аргагүй ээжийн утаснаас нэг удаа “Нэгж дуусчихлаа. Одоо унтлаа шүү, сайхан амраарай. Санаж байна” гэж бичээд, хариу ирнэ ч гэж бодоогүй унтсан. Маргааш нь харин урд шөнө “Миний бас нэгж дуусч байна. Сүүлчийн нэгж. Санаж байнааааа“ гээд зөрүүлээд хариу биччихсэн байсныг нь ээж олж уншаад, хэсэгтээ л ичиж үхэхээ шахаад, утсаа ч хажууд нь оролдож чадахгүй суудаг болсон. Гэхдээ тэр мессежний ачаар нэгэнт л шийдээд аав ээжтэй маань бүр танилцаад, сүүлдээ ээж бид хоёр луу бүр нэгж явуулдаг болсон юм даа. 10 жилийн тэр дурлал маань тэр мсж, ээжийн авч өгсөн нэгжний ачаар л улам дэлбээлж, одоо бид хоёр гэр бүл болчихсон явж байгаа л гэж боддог юм.

Одоо ч нэгж, датагүй гэх зовлон байхгүй, 9'900₮-өөр дансаа цэнэглээд нэгжтэй бас нэмээд дататай ч болчихдог болж дээ. Та дансаа нэг л цэнэглээд хайрын түүхээ үргэлжүүлээрэй. Үргэлжлүүлэх бол ЭНД дар.

Үгээр хэлэхийн аргагүй хайртай байсан. Түүний төлөө урсгасан нулимс болгон эргэж буцахдаа түүний минь баярын мишээл болоосой гэж бурхнаас гуйтлаа тэгж их хайрлаж байсан. Хэдий хэн хэнийхээ зөв хүмүүс нь байх тавилангүй байсан ч хайр гэж ямар сайхан зүйл болохыг ойлгуулсан. Өөр нэг ертөнцөд бид аз жаргалтайгаар гэрлэж хүүхдүүдтэй болж өвгөн эмгэн болоод нэг нэгнийхээ мөрийг дэрлэж байгаа байх гэж итгэн дуусгаж байна.

Өглөө сургуульдаа явах үед урд минь нэг л хүн алхдаг байсан сан. Нэг өдөр хичээлээ тарчхаад орц руугаа ортол өөдөөс шатаар бууж байсан хүнтэй харц тулгараад, их л сонин мэдрэмж авч билээ. Тэр үед л ард талаас нь үргэлж хардаг байсан хүнийхээ царайг анх удаа харсан юм. Их л сонирхол төрөөд, бас хэн гэдгийг нь мэдэх гээд хажуу хаалганд амьдардаг хүн мөн болов уу гэж гадарлаад, тэндээ захиа үлдээгээд орхихдоо тэр үедээ ичээгүй ч одоо бодохоор ичдэг юм. Одоо харин түүнийг хэн гэдгийг мэддэг болсон, бас хайрласан хэвээрээ л, хааяа нэг таарахдаа баярладаг ч хамгийн муухай нь би нүүх гэж байгаа…

Хүүхдүүдийн минь аав анх ёстой миний хэзээ ч хамт байна гэж төсөөлөхөөргүй л залуу харагддаг байсан даа. Гэхдээ хүн үнэхээр хэн нэгэнд дасна гэж байдаг бөгөөд тэр нь ямар ч гэнэтийн халуухан дурлалаас дэндүү хүчтэй юм билээ. Найз л гэж бодож явсан түргэн ууртай ч юм шиг, хааяа хөөрхөн ч юм шиг, заримдаа зодчихмоор ч юм шиг, хэн гэдэг охин үүнтэй сууж балрах болоо гэж бодож байсан залуутай одоо би өөрөө суучихсан, хоёр хүүхдийн эцэг эх болчихсон, инээлдээд л, өдөр болгон яг найзтайгаа байгаа мэт хөгжилтэй, жаргалтай, сонирхолтой өнгөрсөөр л. Миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бол найзтайгаа гэрлэх байсан юм.

Айлгүйдэл , шохоорхол , уйдалт , уйтгар гуниг энэ мэдрэмжүүдийн аль нь ч ерөөс байгаагүй ээ, зүгээр л маш энгийн.

Ангийн аяллын үеэр өөр ангид байсан жирийн нэг хүүг шууд хараад их хөөрхөн санагдаж билээ. Тэгээд л цаашдаа инстаграм дээр харьцаж эхлэв ээ, би л шууд чамайг аялал дээр харсан гээд нүүрэмгий хүн болоод бичиж эхэлсэн. Тэр л үеийн нэг тийм гэнэн дурсамж, хамтдаа дуртай дуу, киногоо ярилцаж болдог тийм нэг тухтай илэрхийлэл сэтгэлд тод үлдсэн юм л даа . Уулзах болоод би их ичээд өдөржин л нүүр үсээ янзлаад хүлээж гарлаа. Даанч бороо ороод би гэж хүн хөөрхөн төрхөө алдаад, их ичээд нэг юм уулзаж зөндөө зүйл ярьж хамгийн дуртай номоо бэлэг болгон үлдээсэн дээ. Гэр лүү хүргэж өгөөд надад баяртай гэж хэлэхдээ дараа уулзах байлгүй дээ гэж хэлсэн үгний “байлгүй дээ” гэх үгнийх нь учрыг одоо л ойлгож байна, учир нь бид уулзаагүй л байна.

Түүнд үлдсэн Норвегийн ойн 17-р тал “ НАМАЙГ ДУРСАЖ ЯВААРАЙ , БИ ГЭЖ ХҮН БАЙСНЫГ , ХАЖУУД ЧИНЬ ЗОГСОЖ БАЙСНЫГ БИТГИЙ МАРТААРАЙ “ Би мартахгүй ээ.

Хэнээс ч илүү хамт байхад тухтай түүнтэйгээ хэдхээн сарын өмнөөс дахин давтагдашгүй цор ганц анхны дурсамжуудыг хамтдаа бүтээх харилцаатай байсаар өдийг хүрчээ. Намайг өөрөөсөө ч харамлаж нандигнан хайрладаг тэр минь миний хайдаг "зөв" хүн байгаа юм. Үе үе царай руу маань гөлрөөд суух үед нь миний хөөрхөн царайнд баясаж сууна уу эсвэл царайны өө сэвийг маань анзаарч байна уу гэж гайхан асуухад "хөөрхөн байна аа" гээд зөөлхөн инээмсэглэх нь эгдүүтэй. Өөрсдийгөө байж болох хамгийн эрүүл харилцаанд байна гэж бодож явсан маань toxic харилцаанд хүргэх зам байсныг сүүлд ухаарсан юм. Өсөх насны минь гэнэн хонгор үерхэл одоо дээсэн дөрөөн дээр дэнжигнэн савлаж байна.

Тагтан дээрх хуучин сандлаас эхэлсэн түүх.

Хэн ч сонссон хэтэрхий романтик түүх гэж хэлэх ч бидний хувьд хувь заяа байсан болов уу. Өөрийгөө эдгээгээд нэг их удаагүй байсан үе бас тусдаа гараад удаагүй байхад нэг залуу бичиж эхэлсэн юм.

"Эд нар ч дээ тэгээд л ганц 2 бичээд алга болчих байлгүй" гэж бодоод хаячихмаар байсан ч, өөрийн хийдэг сонирхолтой зүйлс, миний хийдэг ажил гээд бүх л зүйлийг асууж сонирхож, зарим нэг зүйлсийг тайлбарлаж бичдэг байсан ба хэд хэдэн удаа уулзах санал тавихад би татгалзсан ч тэр тэвчээртэйгээр намайг хүлээж, хүндэлсэн нь их таалагдсан. Анхны уулзалт дээрээ түүнийг хараад л дурлачихсан тэрнээс хойш бие биетэйгээ хамт байх болгондоо шинэ зүйлсийг туршиж, бие биедээ маш олон зүйлсийг зааж, олон ч шөнө сонирхолтой зүйлс ярилцаж суусан даа. Тагтан дээрх сандлыг өөрийн болгож чадаагүй ч хэзээ ч уйдахааргүй тийм л хайрын түүхийг бүтээсэн байдаг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
0
17
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.142.150
ЗОЧИН\54.254.155.213
Өглөө 5 цагийн үед хүн нисэх хүргэж өгчихөөд явж байсан чинь нэг залуу хоёр үнээ барьчихсан зогсож байсан юм. Тэгээд gs орж ойр зуурын идэх юм авчихаад буцсан чинь ахиад л зогсож байлаа. Өглөө эрт болохоор ч тэр согтуу бололтой болохоор ч тэр такси зогсохгүй байна гэж бодоод, ямар юм нь ингээд зогсож байдаг байнаа гээд хэрэгт дурлаад аваад хүргээд өглөө. Тэгсэн чинь найзууд утсаа авахгүй байна яаж ганцаараа уухав дээ цуг ууя гээд. Тэгэхээр нь хха бас дуртай, гэхдээ манай гэрийн гадаа ууя яаж машин барьж би буцаж харихав гээд, гэрийн гадаа очоод за би гэртээ орчихоод ирье гээд эргээд харсан чинь аймар царайлаг цэвэрхэн залуу сууж байдаг байгаа. Өглөө 3,4 гээд хүн гаргаж өгсөн би чинь нүүр ам огт будаггүй сэвхтэй хачин аймар юм өмсчихсөн. Тэгээд ороод толинд хараад заза угаасаа энэ гоё залууд таалагдана гэж худлаа гээд зүгээр хамт ууж байгаад нөгөөхөө таксинд суулгах гэсэн чинь утсаа олохгүй байна гээд залгасан чинь унтраалттай гэхдээ нэг муу юм ухсаар байгаад олоод харилаа. Хэд хоногийн дараа жаахан сэтгэл санаа тааруухан утсаа ухаж нөгөө залуугийн утсыг олоод ярьсан чинь чи маш их таалагдсан дараа нь утас чинь байхгүй болохоор хэд хоног танай энүүгээр машинтай эргэлдсэн. Уржигдар ногоон палажтай явсан мөн үү. Яг мөн байна гээд давхиад очсон чинь уур шиг алга болчихсон. Одоо яваад очъё гээд, тэр үед нь нүүр амаа будаад уулзсаан. Нэгт гэр ойр хоёрт жигтэйхэн царайлаг нуруулаг, хөөрхөн ааштай, 7 дүү найз залуутай болсоон. 35тай Цовоо л болохоос бүдүүн би арай дэндүү эрхлээд дэндүү жаргалтай байна өө. Онцлог нь хайр даахгүй новш гэдэг шиг уйдаад байдаг болчихсоон.
ЗОЧИН\18.142.46.183
ЗОЧИН\13.213.9.99
ЗОЧИН\54.255.220.143
Дд\18.142.137.191
5г уншаад өөрийн мэдэлгүй уйлчихлаа
ЗОЧИН\13.214.219.138
5г уншаад өөрийн мэдэлгүй уйлчихлаа
299\52.221.231.62
Хэл нэвтэрэлцэхгүй, намайг байдгийг ч мэдэхгүй, тайзан дээр л гэрэлтэх од тэр нэгний талаар юм л даа. Тэр хүний ачаар л өөрийгөө хайрлаж, өөртөө итгэлтэй болж, хүнийг хайрлах зориг авсан юм. Шүтэн бишрэгчдээ гээд хэлдэг тэр урмын үгсийг өдөр тутмын амьдралдаа санаж явсаар, өөрөө ч хүмүүст хайр тарааж явдаг тийм нэгэн болсон байна лээ. Хэзээ нэгэн цагт гэр бүлтэй болоод, өөрийн амьдралыг босгосон тэр цагт "Тийм дээ, энэ хүний ачаар л энэ хүртэл явсан юм байна. Хоолойг нь сонсож, хайрыг нь хүртэж энэ өдрийн би бий болж дээ" гэж бодох байх. Миний залуу насны хэцүү бүхнийг дэргэд минь байхгүй ч, хамт туулж өгж байгаа тэр хүнд хайртай даа.