UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Nine Treasures, Tsetse, Indifest 2024

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Nine Treasures, Tsetse, Indifest 2024

Гэгээлэг сайхан мөчүүд биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг хүргэе!

Нарлаг, дулаан өдрүүд биднийг хүлээж байна. Намрын, налгар өдрүүдийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхээ мартуузай. 

Nine Treasures Live in Mongolia

Өвөр Монголын фолк метал хамтлаг Монголд маань хүрэлцэн ирж бидний чих, сэтгэл зүрхийг зэрэг мялаах нь ээ.

Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Хэзээ: 9 сарын 7

TSETSE vs BILGEE

XMF энэ жил 2024 оны 9 сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Реппер Цэцэ-гийн "Tsetse vs Bilgee" тоглолтыг зохион байгуулах ба үзэгч фенүүддээ энэ жилийн хамгийн чанартай тоглолтыг хийж өгөхөөр бэлтгэж байна.

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэзээ: 9 сарын 7

"Young Kings" Hip Hop Show

Намрын доргио Хип Хоп үдэш.

Хаана: HIT PARK

Хэзээ: 9 сарын 7

INDIFEST 2024

INDIFEST 2024 бол Монголын анхны бие даасан уран бүтээлчдийн зохион байгуулж буй хөгжмийн наадам юм. Энэхүү наадам нь шинэ залуу авьяастнууд, тэр дундаа indie уран бүтээлчдийг нэгтгэж, тэдний бүтээлүүдийг олон нийтэд хүргэхийг зорьж байгаа юм.  Deep Sea Vincents, Teresa in the Moon, Uudee’s Swashbuckling Dandies зэрэг хамтлагууд маань энэ фестивалийг онцгой болгохын сацуу өөрсдийн шинэ цомгуудыг танилцуулах болно.  Наадам нь зөвхөн дуу хөгжим ч биш, сонирхолтой хөтөлбөрүүд, fashion худалдаа авалт, урлагийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээг багтаасан. Энэ нь наадмын үеэр та бүхэнд дуу хөгжим сонсохоос гадна сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож, гайхалтай шагналуудыг хожих, онцгой дурсамж бүтээлцэх боломжийг олгож байгаа шүү! 

Хаана: Happy Park

Хэзээ: 9 сарын 6

THE MONGOL KHAN

Дэлхийн театрын ертөнцөд Монгол соёлыг тамгалж буй Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатарын найруулга ''Тамгагүй Төр'' жүжгийн олон улсын Уэст Энд хувилбар болох ''The Mongol Khan'' жүжгийг 10-р сараас Сингапур улсад тоглож, Азийн аялан тоглолтоо эхлэх их аянд мордохын өмнө үзэгч Та бүхний мэлмийд өргөн барьж байна.

Хаана: Улсын Драмын Театр

Хэзээ: 9 сарын 1-11

“УЯН ТАНСАГ – FLEXIBLE & LUXURY” ОЛОН УЛСЫН УРАН НУГАРАЛТЫН ТОГЛОЛТ

Дэлхийд гайхагдсан "Монгол уран нугаралт"- нь эдүгээ дэлхийн циркийн тавцанд СОНГОДОГ төрөл болон хөгжлийнхөө шинэ шатанд хүрээд байгаа билээ. Анх 2023 онд АНУ-ын Лас Вегас хотноо МУГЖ. Ж.Эрдэнэчимэгийн санаачлагаар зохиогдсон "УЯН" наадам өнөөдөр 2 дахь удаагаа өөрийн төрөлх хөрсөн дээр Монголын үзэгчдийн өмнө зохион байгуулагдахаар боллоо. Энэ удаагийн форумд Монголын уран нугараачид төдийгүй АНУ, Япон болон Европын олон орнуудаас мэргэжлийн уран нугараачид хүрэлцэн ирж Нийслэлийн "Улаанбаатар театр"-ын тайзнаа жинхэнэ "Могойн чуулган" болох гэж байна. Энэхүү тоглолт арга хэмжээ 2024 оны 9 дүгээр сарын 7,8-ны өдрүүдэд "Улаанбаатар театр"- т зохиогдоно.

Хаана: Улаанбаатар театр

Хэзээ: 9 сарын 7

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.