UBLife Logo
Спорт

Дэлхийн хошой аварга Алекс Морган хөлбөмбөгөөс зодог тайлж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байна

У.Чинзориг
У.Чинзориг
Дэлхийн хошой аварга Алекс Морган хөлбөмбөгөөс зодог тайлж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байна

Америкийн хөлбөмбөгийн од, дэлхийн хошой аварга, олимпын наадмын алт, хүрэл медальт Алекс Морган 35 насандаа хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа зарлалаа.

Тэрбээр эл шийдвэрийнхээ хамтаар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж буйгаа мөн мэдэгдэв.

Морган ням гарагт мэргэжлийн хөлбөмбөгчний хувиар сүүлчийн тоглолтодоо оролцоно.

Морган 2020 оны 5-р сард ууган охин Чарлигаа төрүүлж, тэр жилээ “Тоттенхэм” клубт нэгдсэн ч, Америк руу буцаж ирэхээсээ урьтаж ердөө 4 тоглолтод оролцсон.

Түүний хувьд, Америкийн шигшээ багийн төлөө 224 тоглолтод оролцохдоо 123 гоол оруулж, 53 гоолын дамжуулалт бүртгүүлсэн амжилттай. Морган Америкийн шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын тавдугаарт эрэмблэгддэг юм.

Түүний замналын мартагдашгүй гоолуудын тэргүүнд шигшээ багаа олимпын наадмын финалд үлдээсэн “Лондон-2012” тэмцээний үеэрх Канадын эсрэг нэмэлт цагийн сүүлчийн минутад оруулсан гоол нэрлэгдэх нь гарцаагүй. Тэрээр үүнээс жилийн өмнө ДАШТ-ий финалд Японы эсрэг мөн гоолдсон билээ.

2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Английн эсрэг мөн л хожлын гоолыг оруулж байлаа, тэр.

Үүнээс гадна 2012, 2018 онуудад Морганыг Америкийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулж байв.

Түүний даян дэлхийд түгсэн алдар гавьяа нь Coca-Cola, Chipotle, Google, Nike зэрэг компаниудтай хамтран ажиллах боломжийг олгосон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.