UBLife Logo
Спорт

Улсын арслан Ц.Содномдоржийг даваа наймаалцсан хэргээр шалгаж эхэллээ

У.Чинзориг
У.Чинзориг
Улсын арслан Ц.Содномдоржийг даваа наймаалцсан хэргээр шалгаж эхэллээ

Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл есдүгээр сарын 11-ний өдөр ээлжит хуралдаанаа хийжээ.

Эл хуралдаанаар хэд хэдэн бөхчүүдтэй холбогдох асуудлаар мэдээлэл цуглуулж, улмаар цаашид барилдуулах эсэхийг нь хэлэлцэхээр тогтов.

Тэдгээрт, Говьсүмбэр аймгийн наадамд дөрвийн даваанаа барилдааагүй улсын арслан Ц.Содномдоржийн нэр багтжээ. Түүний эл явдлын талаарх мэдээллийг 14 хоногт багтаан цуглуулж, шийтгэлийн талаар хэлэлцэнэ гэв.

Улсын арслан Ц.Содномдоржтой тухайн даваанаа оноолт таарсан Баян-Өлгий аймгийн харьяат сумын заан Х.Хажыхалигийн хувьд, улсын арслан Р.Пүрэвдагваар тав давж аймгийн начин цолны болзол хангасан юм.

Тэрбээр хоёрын даваанд улсын харцага Ж.Амартүвшин, гурвын даваанаа улсын заан Д.Баасандорж нарыг өвдөг шороодуулсан.

Түүнчлэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, аймгийн арслан Н.Дашдаваа нарыг Төв аймгийн Баянцагаан сумын 100 жилийн ойд даваа наймаалцсан гэж бичгээр гомдол ирсэн тул тайлбар авч, холбогдох байгууллагад эл хэргийг шилжүүлнэ гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.