Сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-15-ний өдрүүдээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болно.
Эл тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг оролцох юм.
Монголын эмэгтэй шигшээ баг Б.Ариунцэцэг, Ө.Индра, Б.Энхтуул, Ц.Болорцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр уг тэмцээнд өрсөлдөх төдийгүй “С” хэсэгт Герман, Польш, Израйл, Кенийн багуудтай тоглох хуваарьтай байна.
Харин Монголын эрэгтэй шигшээгийн хувьд, А.Азбаяр, Г.Болор-Эрдэнэ, Л.Авирмэд, С.Биндэрья нарын бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” хэсэгт Хятад, Нидерланд, Япон, Бениний шигшээ багуудтай өрсөлдөх юм.
Хэсэг тус бүрийг тэргүүлсэн эхний хоёр баг хасагдах шатнаа шалгарна.