Арванхоёрдугаар сарын 21-ны өдөр 13:00 цагаас Бөхийн өргөөнөө “Азтай залуус 12-р сар” аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болохоор товлогджээ.
Тавдугаар сард явагдсан Бүх цэргийн наадмаас хойш Бөхийн өргөөнд зохион байгуулагдаж буй аймаг, цэргийн цолтнуудын анхны барилдаан энэ юм.
Сүүлийн үед Бөхийн өргөөнөө явагдаж буй улс, аймгийн цолтнуудын барилдаанд зэгсэн сайн барилдаж буй аймгийн цолтнууд хоорондоо хэрхэн өрсөлдөх нь үзэгчдийн анхаарлын төвд буй нь гарцаагүй биз ээ.
Сонирхуулахад, энэхүү барилдаантай давхцаад Дархан-Уул аймагт Дархан сумын 30 жилийн ойд зориулсан сумын цолтой 1024 бөхийн наадам 12-р сарын 21, 22-ний өдрүүдээр болно.