UBLife Logo
Хөгжим

Сандара Пак гэж хэн бэ? Түүний тухай ОНЦГОЙ баримтууд

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Сандара Пак гэж хэн бэ? Түүний тухай ОНЦГОЙ баримтууд

Өмнөд Солонгосын хоёрдугаар үеийн охидын хамтлагийн тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигддэг 2NE1 хамтлагийн гишүүн Сандара нь авьяаслаг дуучин, жүжигчин төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт шүтэн бишрэгчидтэй олон улсын супер од юм. Тэгвэл бид энэ удаагийнхаа нийтлэлээр Филиппин дэх эгэл жирийн айлын амьдралаас алдарт 2NE1 хамтлагийн гишүүн болтлоо гялалзсан Сандарагийн тухай онцгой баримтуудыг та бүхэнд хүргэе.

Сандара Пак 1984 оны арван нэгдүгээр сарын 12-нд Өмнөд Солонгосын Бусан хотод төрсөн ба энэ арван нэгдүгээр сард 40 нас хүрнэ. Хэдий тэр Солонгос хүн ч гэлээ өөрийн урлагийн замналаа Филиппин улсаас эхэлсэн. Учир нь түүнийг 8 настай байхад нь аавынх нь бизнес дампуурч хамгийн сүүлийн найдлага нь Филиппинд очиж бизнес эрхлэх явдал байсан тул тэд гэр бүлээрээ Филиппин улсыг зорьжээ.

Түүний эцэг Пасай хотод жижигхэн байр худалдан авч бизнесээ эхэлсэн ба эцэст нь тэд санхүүгийн амжилт олон Солонгост амьдардаг эмээгийнх рүүгээ буцан явсан байна.

Сандарa болон түүний эрэгтэй дүү Сан Хьүн буюу MBLAQ хамтлагийн Thunder дуучин болох замналаа Филиппинд байхдаа эгчтэйгээ хэмт эхэлсэн гэдэг.

Тэдний гэрийнхэн бүгд Англи, Япон болон Тагалог хэлээр ярьж чаддаг. Гэхдээ Дара Филиппинд сургуульд сурч байхдаа Хятад болон Англи хэлийг сурч байсан ба дараа нь харин Тагалог хэлийг сурчээ.

Тэрээр Филиппинд болсон “Оддын эрэлд” реалити шоунд оролцсоныхоо дараа олны танил болсон.

Сандара хөгжмөөс жүжиглэх урлагт шилжсэнээр уран бүтээлчийн хувьд олон талт байдлаа харуулж, хоёр салбарт ур чадвараа харуулсан ба 2006 онд "Супер Нойпи" кинонд дүр бүтээж “Чи үзэсгэлэнтэй”, “Нэг л аз жаргалтай төгсгөл” зэрэг олон төрлийн Солонгосын олон ангит кинонд тоглосон.

Мөн тэрээр 2004 онд "To Anyone" нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан ба тус цомог нь эерэг үнэлгээ авч, Сандарагийн авьяаслаг гоцлол уран бүтээлчийн байр суурийг бэхжүүлсэн билээ.

Сандарагийн авьяасыг дурдаад баршгүй учир нь тэрээр дуулж, бүжиглэж, жүжиглэхийн хажуугаар "Сугарман" мюзикл эстрад шоуны байнгын хөтлөгч хүртэл хийж байсан бөгөөд мөн 2009 онд загвар зохион бүтээгчийн анхны гараагаа хийж, "Dara Boutique" нэртэй хувцасны брэндээ хүртэл гаргаж байсан.

Дарагийн загварын мэдрэмж ер нь бусдаас маш өвөрмөц. Ялангуяа түүний үсний засалт үнэхээр сонирхолтой төдийгүй үргэлж өөрчлөгддөгөөрөө алдартай юм.

Тэрээр G-Dragon, CL, Taeyang зэрэг Солонгосын алдартай уран бүтээлчидтэй хит дуунууд дээр хамтран ажилласан. Эдгээр хамтын ажиллагаа нь Сандарагийн хөгжмийн олон талт байдлыг харуулж, салбартаа нэр хүндтэй уран бүтээлчийн байр суурийг бэхжүүлсэн юм.

Сандара олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хүчтэй байр суурь эзэлдэг бөгөөд Instagram, Twitter зэрэг платформ дээр сая сая дагагчтай. Тэрээр цахим хаягууд дээрээ амьдралынхаа хэв маягийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцаж мөн олон буяны үйлс хийдэг төдийгүй түүний амьдралдаа баримталдаг зарчим нь даруу байх явдал юм.

Тэрээр эхлэл цэгээс өдий хүртэл үргэлж даруу төлөв, сайхан сэтгэлтэй байснаар ирсэн нь шүтэн бишрэгчдийнх нь хайр хүндэтгэлийг үргэлжид татсаар ирсэн билээ.

Ер нь Сандарагийн тухай сөрөг мэдээлэл бараг л олдохгүй дээ. Тэр бол энэ ертөнцийг гэрэлтүүлж буй тодоос тод оддын нэг зүй ёсоороо мөн төдийгүй олон охидын үлгэр дуурайлал, сэтгэл зүрхний айдол гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэхүү хүндэт гэрэлт од тун удахгүй манай Монгол улсад ирнэ гэхээр догдлохгүй байж чадахгүй нь…

Мөн домогт Rain, Bloo зэрэг БНСУ-ын алдартнуудыг супер тоглолтоос хүлээн авч үзээрэй. Тус тоглолтыг Evandis entertainment зохион байгуулж буй бөгөөд 9 сарын 15-ний өдөр Hit Park-д зохион байгуулагдах юм.

Тоглолтын тасалбарын мэдээллийг ЭНД дарж авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.