Жил болгоны нэгдүгээр сарын 1-нд Dispatch солонгос оддын нууц болзоо, урван тэрслэлтийг илчилсэн мэдээгээрээ олны анхаарлыг татдаг. Уншигчид ч уламжлал мэт хүлээдэг болсоор уджээ. Ер нь бол энэ заншил 2013 оноос эхэлсэн юм.
За ингээд 2024 онд хэн гээч алдартан ямар гээч адал явдалд орж, биднийгээ баярлуулсан юм бол? Харин энэ Шинэ жилээр Dispatch-д том оддын нууц роман, болзооны мэдээ, хайр дурлалыг илчилсэн мөрдлөг юу ч байсангүй. Магадгүй тэд шинэ жилээр оддыг илчилдэг уламжлалаа орхисон байж болох юм. Нэгэнт шинэ мэдээ байхгүй хойно өнгөрсөн жилүүдэд илчлэгдсэн хайр дурлалын үйл явдлуудыг эргэн нэг дурсая.
Ким Тэ Хи - Рейн (2013 оны 1-р сарын 1)
Dispatch-ийн Шинэ жилээр гаргасан хамгийн анхны том сенсаац. Тэр үед Рэйн цэрэгт алба хааж байсан тул болзоонд ирэхдээ цэрэг хувцастай ирж байв. Харин Ким Тэ Хи хүмүүсээс нуугдаж, үргэлж амны хаалт, малгайтай байсан юм. Хэн хэн нь од ч бэлтгэлийн хувцас зэрэг өдөр тутмын энгийн хувцастай уулзаж байлаа.
И Сын Ги - Юна (2014,01,01)
И Сын Ги, Girls’ Generation хамтлагийн Юна хоёр гэрээсээ холгүй газар машин дотор уулздаг байлаа. Болзоо дууссаны дараа Ги Юнаг гэрт нь хүргэж өгөөд харьдаг байв. Мэдээж машинтай болзоо тул хосууд хөнгөхөн хувцаслана.
И Жүн Жэ - Им Се Рён (2015,01,01)
Энэ том алдартнуудын болзоо тэр үед ёстой бөмбөг дэлбэрсэн мэт шуугиан болж байв. Dispatch-ийн нууц зурган дээр гарсан Им Се Рёнийг үнэхээр стиль сайтай гэж солонгосчууд үнэлсэн. Том пальто, цүнхтэй явж байгаа бүсгүй олон хоног хов живийн сэдэв болсон.
Жунсу - Хани (2016,01,01)
2016 оны Шинэ жилийн гол баатрууд нь Ким Жунсу, EXID-ийн Хани байлаа. TVXQ хамтлагийн фэн гэдгээ үргэлж хэлдэг Хани нэг удаа Ким Жунсу түүнийг дуучин болох мөрөөдлөө биелүүлэхэд хэрэг болсон гэж хэлж байсан удаатай. Жунсу Ханиг үргэлж ирж авдаг байлаа.
G-Dragon - И Жү Ён, И Жүн - Жон Со Мин (2018,01,01)
2018 онд хоёр том хос Dispatch-д баригдсан. Дөнгөж тайзанд эргэн ирээд байсан G-Dragon, И хоёр тэр үедээ хамгийн том солонгос одод байлаа.
Энэ өдөр бас нэгэн хос илчлэгдсэн нь И Жун - Чон Со Мин. Кинонд хайртуудын дүр бүтээгээд нэг нэгэндээ бодит амьдрал дээр ч дурласан жүжигчид.
Кай - Женни (2019,01,01)
EXO-гийн Кай, BLACKPINK-ийн Женни гэсэн К-поп хөгжмийн хоёр том од болзож байлаа. Тэднийг хамгийн шилдэг айдол хос болно гэж бичиж байв. Тэд машин дотор болздог, хөнгөн, энгийн хувцаслаж байлаа. Мөн ижилхэн ороолт, малгай өмсөж, хайраа илэрхийлж байв.
Хён Бин - Сун Е Жин (2021,01,01)
Энэ хоёрыг холбоотой гэж 2018 оноос сэжиглэж байсан ч “Crash Landing on You” киноны зураг авалтаар батлагдсан. Бодит амьдралд ч үерхсээр хуримаа хийж, БНСУ-ын хамгийн хайр татсан хосуудын нэг болсон юм.
Хван Ый Жо - Хёмин (2022,01,01)
Хван Ый Жо, T-ara хамтлагийн Хёмин хоёр Швейцарт болзож яваад баригдсан.
АйЮ - И Жун Сог (2023,01,01)
Жүжигчин И Жун Сог, АйЮ хоёр Японы гурван хотоор фэнүүдтэй хийх уулзалтаа хувийнболзоотойгоо хамтатган аялж явлаа. Ижилхэн гурвалжин тоногтой Bottega Veneta Cassette Bag цүнх нь олны хайрыг татсан. Dispatch-ийн мэдээний дараа энэ цүнх жинхэнэ трэнд болж байлаа.