БНСУ-ын охидын Blackpink хамтлагийн дуучин Лиса “V Magazine” сэтгүүлийн хаврын дугаарын хавтсыг чимлээ.
Түүний зургийг загварын ертөнцөд алдартай гэрэл зурагчид болох Инес, Винуд нар авчээ. Стилийг Женезис Уэбб, Хантер Клем хариуцаж, Serpenti Viper, High Jewelry Serpenti, Serpenti Tubogas брэндийн гоёлоор чимсэн байв.
Өнгөрсөн 2024 он Лисагийн хувьд шинэлэг, тун амжилттай он болсон. Тэрээр MTV Video Music Awards, Global Citizen Festival зэрэг том наадамд оролцсон ч хамгийн сэтгэлд үлдсэн үйл явдал нь зургаан жилийн дараа сэргэсэн Victoria’s Secret шоу байлаа. Энэ шоунд оролцсоноор Лисагийн нэр хүнд улам өссөн юм.
Мөн Лиса жүжигчний мэргэжилд өөрийгөө сориод амжсан. Төрөлх Таиландад нь зураг авалтаа хийсэн HBO The White Lotus кинонд дүр бүтээсэн билээ.
2025 онд Лиса шинэ цомгоо гаргана. Дөрөвдүгээр сард Coachella наадамд ая дуугаа өргөх юм.