UBLife Logo
Ном

Номын баяр буюу Номын тухай 26 сонирхолтой баримт

Номын баяр буюу Номын тухай 26 сонирхолтой баримт

Хүн төрөлхтөн анхны хэвлэмэл ном гарахаас өмнө уншиж сурсан гэдэг. Эрдэмтдийн тогтоосноор хүмүүс 6-6,5 мянган жилийн өмнө хадны сүг зураг уншдаг байжээ. Уншсан зүйл хүний толгойд үлдэж, хэзээ ч бүр мөсөн алга болдоггүй гэнэ. Үүний ачаар бид шинэ мэдлэг олж, их юм сурдаг. Ингээд Улаанбаатар хотын төв талбайд 9-р сарын 13-15-ны өдрүүдэд болох Намрын номын баярт зориулан, номын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Ном байгаа цагт хүн төрөлхтөн байх болно.

1. Дэлхий дээр нийт 130 сая ном байдаг.

2. Хүүхдийг 4-6 настайд нь уншиж сургах нь хамгийн зөв гэнэ.

3. Ихэнх уншигч номын 18 дугаар хуудас дээр уйдаж, эхэлдэг гэнэ.

4. АНУ-ын Конгрессийн номын сан дэлхийн хамгийн том номын сан. Нийт 38 сая номтой.

5. Дэлхийн хамгийн анхны ном нь 5000 жилийн өмнөх Месопотамийн үеийн шавар хүснэгт гэж тооцогддог.

6. Эртний Ассирт шавраар ном хийдэг байв.

7. Лондоны музейд хадгалагдаж байгаа Газар зүйн атлас дэлхийн хамгийн хүнд ном. 320 кг жинтэй.

8. Ромын император Марк Аврелий хамгийн өндөр бичлэгийн шагнал өгсөн хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Тэрээр яруу найрагч Оппианд шүлгийн мөр бүрт нэг алтан зоос амалсан бөгөөд нийт 20 мянган алтан зоос төлсөн байна.

9. Шекспирийн номнуудад хайр гэдэг үг 2259 удаа бичигджээ. Харин үзэн ядалт ердөө 229 удаа.

10. Ах дүү Гриммийн “Герман хэлний толь бичиг” хамгийн том толь бичиг гэж тооцогддог. Нийт 33 боть.

11. Номын худалдааны 68 хувийг эмэгтэйчүүд хийдэг.

12. Номын хулгайч хүнийг библиоклептоман гэдэг.

13. Хүн дунджаар 7 хоногт 7 цаг ном уншдаг.

14. Хамгийн анхны хэвлэлийн ном бол 1455 онд хэвлэгдсэн “Гутенбергийн Библи” юм.

15. Хамгийн урт роман бол Марсель Прустын “À la recherche du temps perdu”. 7 боть, 3000 хуудастай.

16. Хамгийн их борлогдсон ном. Библи 6 тэрбум ширхэг зарагджээ. Дараа нь Мао Зэ Дуны намтар 900 сая зарагдсан. Гуравдугаарт 500 сая борлогдсон Харри Поттер ордог байна.

17. Москва болон Голландын Нейленд хотод Номын музей байдаг.

18. Хамгийн нууцлаг ном бол Войничийн гар бичмэл. Энэ бичмэлийг одоо болтол бүрэн тайлан, уншиж чадаагүй байна.

19. Хамгийн үнэтэй ном бол Леонардо да Винчигийн “Codex Leicester”. Энэ номыг дуудлага худалдаанаас Билл Гейтс 24 сая ам.доллароор худалдан авч байв. Толинд урвуугаар нь харж уншдаг ном гэж байгаа.

20. 1001 шөнийн үлгэр зохиолын анхны хувилбарт Аладдин араб биш хятад хүн байжээ.

21. “Алиса гайхамшгийн оронд” номонд амьтад хүний хэлээр ярьдаг тул Хятадад хориглогджээ.

22. Анхны утга зохиол бол 1000 гаруй жилийн өмнө бичгдсэн Японы “Гэнжигийн тууль” юм.

23. Хамгийн “ажилсаг” зохиолч бол Барбара Картленд. Тэр сард 2 шинэ роман бичдэг байжээ.

24. Виктор ГюгогийнLes Misérables” романд 832 үгнээс бүтсэн нэг өгүүлбэр бий.

25. Дэлхийн хүн амын 95 хувь нь минутад 180-250 үг уншдаг. Украины Иванченко Ирина 16  настайдаа минутад 163333 үг уншиж, рекорд тогтоож байв.

26. Ном унших нь хүний стрессийг бууруулдаг байна. 6 минут ном уншихад стресс 68 хувь буурдаг. Дашрамд дурдахад явган алхахад 42 хувь, хөгжим сонсоход 61 хувь бууруулдаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.251.105.233
Хаана болох юм 🙏