Өнгөрсөн шөнө MTV VMA-2024 шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Дуу хөгжмийн бүх томчууд цугларч, шинэ залуу авьяастнууд ч хүрэлцэн иржээ.
Улаан хивсны ёслолд дуучин Tyla шинэ, хуучин бүх алдартныг дийлсэн юм. Тайла “ирээдүйн даашинз” өмсөөд ирсэн байсан бөгөөд Area брендийн энэ шар даашинзыг хэдхэн өдрийн өмнө Нью-Йоркийн Загварын 7 хоногт танилцуулсан билээ. Өөрөөр хэлбэл Tyla хийгдсэн ганц ширхгийг нь өмсөөд ирсэн байна.
Энэхүү палаажийг хийхэд нэг ч даавууны өөдөс, ширхэг ороогүй. Спагетти гоймон мэт нарийхан сүлжмэлүүдийг бэхлээд бүтээсэн.
Тайлад ч зохино гэж гайхалтай байлаа.
Тyla MTV VMA-гийн “Шилдэг R & B, “Шилдэг афробит” “Шилдэг шинэ уран бүтээлч” гэсэн гурван номинацид нэр дэвшээд “Шилдэг афробит” шагнал л хүртсэн. Гэхдээ тэр улаан хивсэн дээр шилдэг нь байлаа.