UBLife Logo
Кино

Ким Ү Бин: 6 сар амьд явах үлдсэн гэж сонсоод шоконд орсон

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Ким Ү Бин: 6 сар амьд явах үлдсэн гэж сонсоод шоконд орсон

БНСУ-ын жүжигчин Ким Ү Бин Netflix сувгийн “Officer Black Belt” кинонд хамт тоглосон жүжигчин Ким Сон Гюний хамт “Zzanbro Shin Dong Yup” юүтүүб сувгийн нэвтрүүлэгт оролцлоо.

Энэ үеэр Бин хорт хавдартай хэрхэн тэмцсэн тухайгаа ярилаа. Тэрээр 2017 онд хамар багалзуурын хорт хавдар гэж оношлогдон, 2019 онд бүрэн эдгэрсэн юм.

Ким Ү Бин “Би жинхэнэ өөдрөг хүн. Ямар ч тохиолдолд ямар нэг сайн зүйл олж харахыг хүсдэг. Эмчид үзүүлтэл “Хэрэв аз таарвал танд 6 сарын амьдрал үлдсэн” гэж гэнэт хэлдэг байгаа. Айгаад, ёстой шоконд орсон. Зүүд байгаасай гэж бодоод л. Гэхдээ тэр үед ч миний толгойд “Яанаа, би давж гарч чадах болов уу” гэсэн бодол орж ирээгүй. Би эмчилгээ хийлгэж байхдаа хэцүү байсан ч сэтгэлээр унахгүй байхыг хичээж, ажиллаж байлаа. Бурхан надад бүтэн арван жил амралтгүй ажилласны дараа хэсэг завсарлага, амралт олгож байна гэж бодохыг хичээж байв. Маш олон хүн намайг дэмжиж, хүч хайрлаж байлаа. Энэ дэмжлэг надад их тус болсон. Энэ авсан эрч хүчээ би аль болох олон хүнд одоо тараан өгөхийг мөрөөддөг” гэж ярьсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
1
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.214.183.175
ЗОЧИН\13.214.183.175