UBLife Logo
Загвар

Супер модель Бьянка Балти хорт хавдартай баатарлагаар тэмцэж байна

Супер модель Бьянка Балти хорт хавдартай баатарлагаар тэмцэж байна

Италийн супер модель Бьянка Балти бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хүчирхэг загвар өмсөгчдийн нэг. Тэрээр Vogue, Harper’s Bazaar, W, Cosmopolitan, Elle, Marie Claire сэтгүүлүүдийн нүүрийг чимж, Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг байлаа.

Хоёр жилийн өмнө Балти хорт хавдраас урьдчилсан сэргийлэхийн тулд хөхний булчирхайгаа авхуулж байсан. Харин энэ сарын эхээр гэдэс нь хүчтэй өвдөж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэхэд өндгөвчний хорт хавдар гэж оношлогдсон байна. Хавдар гурав дахь шатандаа орсон, бусад эрхтэндээ хэдийн тархсан байжээ.

Ингээд бүсгүй хагалгаанд орсон, цаашдаа химийн эмчилгээндээ орно.

Мэдээний эхэнд түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг моделийн нэг гэж онцолсон. Үнэхээр Балти өвчинтэйгээ баатарлагаар тэмцэж байна.

Сэтгэл дотор нь ямар байгааг хэн ч мэдэхгүй ч тэр үргэлж инээн, эмч, сувилагч, гэр бүлийнхэндээ итгэл зориг хайрлаж, өөрөө ч хорт хавдрыг даван гарахаар хичээж байна.   

Бьянка эмнэлгээс “Энэ долоо хоног айдас, өвчин, нулимс дүүрэн долоо хоног байлаа. Гэхдээ хайр, итгэл найдвар, хүч чадал, инээд дүүрэн ч долоо хоног байсан. Намайг урт удаан эмчилгээ хүлээж байгаа ч би давж чадна гэдгээ мэдэж байна. Өөртөө, охиддоо, ойр дотнын хүмүүс, та бүхэнд бүгдэд чинь “Хүч чадал хэрэгтэй бол надаас аваарай. Би хүч чадлаар дүүрэн байна. Яагаад гэвэл хорт хавдар надад амьдралын саад бэрхшээлийг даван, туулж, гоо үзэсгэлэнтэй болох боломж олгосон юм” гэж бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.