UBLife Logo
Спорт

Артета: Этихадад 56 минутын турш арвуулаа тоглоод ганцхан гоол алдана гэдэг гайхамшиг

У.Чинзориг
У.Чинзориг
Артета: Этихадад 56 минутын турш арвуулаа тоглоод ганцхан гоол алдана гэдэг гайхамшиг

Английн Премьер лигийн 5-р тойргийн оргил тоглолт “Манчестер Сити” болон “Арсенал” клубүүдийн хооронд явагдлаа.

Тоглолт дөнгөж эхлэх үед Кай Хаверц бөмбөггүй сул зогсож байсан Родриг мөрлөж унагасан бол 21 минутын дараа Родри дахин нэг балмад дайралтад өртөж, улмаар бэртлийн улмаас талбайг чөлөөлөхөд хүрсэн.

Харин Эрлинг Хааланд “Сити”-гийн төлөөх 105 дахь тоглолтодоо оролцож, 100 дахь гоолоо оруулав. Үнэхээр өө сэвгүй гүйцэтгэл байсан юм. Ингэснээр нэг клубийн өмнөөс хамгийн цөөн тоглолтод 100 гоолын босго давсан амжилтыг Криштиано Роналдугийн хамтаар эзэмших боллоо.

Родриг сэлгээ рүү шилжсэнээс минут хүрэхгүй хугацааны дараа итали хамгаалагч Риккардо Калафиори гоолдож, тоглолтыг тэнцүүлсэн юм. Энэ гоол Гуардиолаг сандал өшиглөх хүртэл нь бухимдуулав.

Учир нь шүүгч Майкл Оливер хоёр багийн ахлагчийг дуудаж ярилцах зуурт “Арсенал”-ынхан бөмбөгийг тоглолтод оролцуулснаар Кайл Уолкерийг байрлалаа эзлээгүй байх үед довтолгоо эрчтэй өрнөж гоол орсон. Өөрөөр хэлбэл, “Сити”-гийнхэн шүглийн дуунаар тоглолт дахин эхлэнэ гэж төсөөлж байсан бол “Арсенал”-ынхан зальтай байдлаар үр дүнг тэнцүүлсэн юм.

Өнгөрсөн тойрогт “Тоттенхэм”-ийн хаалганд хожлын гоол оруулсан Габриэл булангаас ахин гоолдсоноор эхний хагас дуусахтай зэрэгцэн Их буучид тэргүүллийг өөрсдийн талд эргүүлсэн. Харин 45+8 дахь минутад Леандро Троссард хоёр дахиа шар хуудсаар торгуулж, улмаар тоглолтын 2-р хагаст “Арсенал”-ынхан арвуулаа тоглоход хүрэв.

Их буучид хоёрдугаар хагаст ердөө 12,5 хувьтай бөмбөг эзэмшсэн бол “Сити” энэ үед 28 удаа хаалга руу цохисон.

Сэлгээгээр талбайд гарсан Жон Стоунс 98 дахь минутад тэнцээний гоолыг оруулснаар эл тоглолт 2:2 харьцаатайгаар өндөрлөв.

Бернардо Силва тоглолтын дараа "Өнөөдөр хөлбөмбөг тоглохоор ирсэн ганц л баг байлаа. Харамсалтай нь, “Арсенал”"-ын хувьд шүүгчийн зөвшөөрөх хязгаарт нь хүртэл бохир тулалдахаар ирж. Эхний секундээс л энэ бүх бохир хөлбөмбөг эхэлсэн. Хамгийн төвөгтэй нь улирал болгоны эхэнд Английн хөлбөмбөгийн холбоотой дараалсан уулзалтууд хийх явдал юм. Тэд алдаатай шүүлтүүдийг засаж, өөрчлөх болно гэж хэлдэг ч бодит байдал дээр тэр нь ямар ч үнэ цэнгүй яриа. Тэд ярьдаг, гэхдээ юу ч өөрчлөгддөггүй” гэв.

Харин Артета "Этихадад 56 минутын турш арвуулаа тоглоод ганцхан гоол алдана гэдэг гайхамшиг шүү дээ. Үр дүнг харахад үнэхээр итгэмээргүй” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.251.77.36
10 huntei bagiin esreg yu ch hiij chgadagui 57 mini bolson sh tee kk
Халх\47.129.117.186
Бернардо силва янхан гичий тэгжил хэлнэ дээ сити лаларын шүүгчтэйгээ удаан тэссэн шүү