UBLife Logo
Кино

Найруулагч Квентин Тарантиногийн бүх цаг үеийн хамгийн хайртай 11 кино

О.Анхзаяа
О.Анхзаяа
Найруулагч Квентин Тарантиногийн бүх цаг үеийн хамгийн хайртай 11 кино

Найруулагч Квентин Тарантиног маш олон хүн өөрийн хамгийн дуртай найруулагчаар нэрлэдэг бөгөөд өнөө цагийн шилдгүүдийн нэг хэмээдэг. Тэрээр нийт 10 кино найруулсан нь бүгд кино ертөнцийн түүхэнд нэрээ мөнхөлсөн бүтээлүүд болж чадсан билээ.

Залуугаасаа л кино түрээсийн дэлгүүрт ажиллаж, өдгөө дэлхийн шилдэг найруулагчдын нэг болсон түүний киноны мэдлэг, мэдрэмж мэдээжийн хэрэг үнэхээр гайхшрам байх нь аргагүй.

1. The Good, the Bad and the Ugly (1966)

Италийн кино найруулагч Сержио Леоне кино урлагийн салбарт 18 настайгаасаа ажиллаж эхэлсэн. 1961 онд өөрийн анхны бие даасан The Colossus of Rhodes" киногоо бага хэмжээний зардлаар маш сайн хийсэн нь Холливудын анхаарлыг татаж чадсан билээ. Харин түүнд хамгийн өндөр нэр хүндийг авчирсан бүтээл нь “The Good, the Bad and the Ugly“ байсан юм.

2. Rio Bravo (1959)

АНУ-ын кино найруулагч Ховард Хоукс инээдэм, драм, шинжлэх ухааны уран зөгнөл, дайн, барууны, гангстер гээд маш олон төрлөөр кино бүтээл туурвиж байсан нэгэн юм. Мөн кинон дээрээ маш хүчирхэг, ширүүн дориун яриатай бүсгүйчүүдийг дүрсэлдэг нь ихээхэн онцгой байсан билээ. “Rio Bravo“ бүтээл 1959 онд гарсан бөгөөд Б.Х.Маккэмпбелл зохиолчийн богино бичвэрээс сэдэвлэгдэн бүтээгджээ.

3. Blow Out (1981)

Америкийн кино найруулагч, кино зохиолч продюсер Брайан Де Пальмагийн тус бүтээл 1981 онд нээлтээ хийж байв. Нууцлаг, триллер төрлийн энэхүү бүтээлийн гол дүрд Жон Траволта тоглосон байдаг.

4. Taxi Driver (1976)

Оскар, Эмми, Алтан бөмбөрцөг, БАФТА зэрэг кино урлагийн дээд шагналуудыг хүртсэн дэлхийн шилдэг найруулагчдын нэг болох Америкийн кино найруулагч Мартин Скорсезегийн 1976 онд найруулсан бүтээлийг нэрлэжээ. Киноныхоо дүрийн илүү амьд болгохын тулд жүжигчин Роберт де Ниро жинхэнээсээ таксины жолоочын ажилд орж, сарын турш өдөрт 15 цаг жолоо барьдаг байжээ.

5. His Girl Friday (1940)

Тухайн үед киноны жүжигчний яриа минутад 90 үг байхад энгийн хэмээн тооцогдож байсан билээ. Харин тус бүтээлийн хувьд минутад 240 үг хэлснээрээ буюу маш хурдан яриагаа алдартай.

6. Five Fingers of Death (1972)

Өмнөд Солонгосын кино найруулагч Чон Чан Хуа анхны киногоо 1953 онд “The Final Temptation“ нэртэйгээр гаргаж байв. Найруулагчийн шилдгээр нэрлэсэн “Five Fingers of Death“ кинонд маш чухал бие хамгаалах урлагийн тэмцээнд орохоор бэлдэж буй хоёр тусдаа сургуулийн тухай өгүүлэх бөгөөд нэг сургуулийн мастер өрсөлдөгч сургуулийнхаа шилдэг тулаанчийг хорлуулахаар хүмүүс хөлсөлж буй тухай өгүүлдэг.

7. Pandora’s Box (1929)

Австри-Унгарын алдарт найруулагч Георг Вильгельм Пабст 1910 онд АНУ-д очиж, жүжигчин, найруулагч мэргэжлээр ажиллаж эхлэх болжээ. “Pandora's Box” кино нь олон талаараа кино ертөнцөд ул мөрөө үлдэж, нөлөө үзүүлснээс гадна гол дүрийн Лулу хэмээх бүсгүйн байр байдал, үс засалт, хувцаслалт гээд бүх зүйл нь Европ болон АНУ-д “шинэ орчин үеийн бүсгүй“-н дүр төрхийн илэрхийлэл болсон байдаг.

8. Carrie (1976)

Аймшгийн киноны сонгодог төлөөлөл болох “Carrie“-г найруулагч Квентин Тарантино өөрийн үзсэн шилдэг бүтээлүүдийн тоонд багтаажээ. Найз нөхөдгүй ичимхий өсвөр насны охин ангийн хүүхдүүдийнхээ тоглоом шоглоом, доромжлолоос болж өөрийн дотор орших чадварыг ил гаргаж буй тухай энэхүү кинонд өгүүлнэ.

9. Unfaithfully Yours (1948)

Америкийн кино найруулагч Престон Стёрджесын 1948 онд гаргасан тус бүтээл нь инээдмийн болон триллер төрлийнх гэдгээрээ онцлог. Эхнэр нь өөрийг нь хуурч байна хэмээн бодсон эр хэрхэн түүнээс өшөө авах вэ гэдгээ төлөвлөж буй тухай энэ бүтээлд өгүүлдэг.

10. Five Graves to Cairo (1943)

Америкийн кино найруулагч Билли Уайлдерын триллер, дайны сэдэвтэй бүтээл. 1942 онд Дэлхийн хоёрдугаар дайны үед үйл явдал нь өрнөх тус бүтээлийг жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

11. Jaws (1975)

Америкийн кино найруулагч, продюсер, кино зохиолч Стивен Спилбергийн 1975 онд бүтээсэн “Jaws“ кино усанд хийсэн зураг авалтаараа дэлхийд гайхагдсан байдаг. Махчин загасны дайралтад өртөж буй арлыг тойрсон үйл явдлын тухай өгүүлэх тус бүтээл гарцаагүй Холливудын бүх цаг үеийн шилдэг бүтээлийн нэгд тооцогддог.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.77.217.248
Гайхад байхааргүй, дэлхийн кино урлагын сод бүтээлүүдээс нэрлэсэн л байншт. Яахав Соц-коммунист байсан, нийтээрээ кино урлагыг бараг мэдэхгүй монголчуудын хүвьд сонин байгаа байх л даа
ЗОЧИН\18.138.34.170