UBLife Logo
Кино

Намрын сэрүүхэн өдрүүдийг дулаацуулах 5 кино

О.Анхзаяа
О.Анхзаяа
Намрын сэрүүхэн өдрүүдийг дулаацуулах 5 кино

Урин дулаан зуны цаг өнгөрч, ухаарал, гунигаар дүүрэн намрын эмо өдрүүд айсуй. Шарласан навчис, сэрүүн салхи, бүрхэг тэнгэр хэн бүхний сэтгэлд нэгийг санаашруулж, хоёрыг тунгаалгадаг. Энэхүү намрын өдрүүдийг дуу хөгжим сонсож, кино жүжиг үзэж, ном зохиол уншихгүйгээр яахан өнгөрөөж болох билээ. За тэгвэл, бүгдээрээ халуун уух зүйл, дулаан хөнжлөө бэлдээд хамтдаа киногоо үзэцгээх үү? Эмо, сэрүүхэн өдрүүдийг дулаацуулах дараах 5 киног танд санал болгож байна.

Before Sunrise /1995/

Вена руу явж буй галт тэргэнд санамсаргүй тохиолдлоор таарсан Америк залуу Жесси, Франц бүсгүй Селин нарын тухай тус кинонд өгүүлдэг. Тэд нэгэн өдрийг хамтдаа ярилцаж, зугаалж, бүжиглэж өнгөрүүлдэг. Нэгнээ хайрлахыг, хамт байхыг ихээр хүсэж, тэмүүлэх тэдний хайр хаа хүрэхийг энэ киноноос үзээрэй. Ташрамд дурдахад тус уран бүтээл нь трилоги бөгөөд Before Sunset /2004/, Before Midnight/2013/ гэх ангиудтай.

Эргэж ирэхгүй намар /2022/

Намрын байгалийн зураглал, хадлан хадаж буй дүрслэлүүдийг харуулах бөгөөд гүнзгий харилцан яриагаар баялаг кино. Ерөнхий танилцуулбал, Тулгаагийн (Жүжигчин Амарсайхан) аавынх нь бие өвдөж хотоос дуудагддаг. Тэрбээр нутагтаа очин аавынхаа ажлыг гүйцээхийн сацуу Түнтүүлэй хэмээх цовоо хүүтэй танилцаж, үйл явдал өрнөдөг. Тэд эхэндээ таарахгүй маргалдаж, бүр ахынхаа толгой руу Түнтүүлэй чулуу шидэх ч, яваандаа нэгэндээ дасаж найз нөхөд, аав хүү шиг болдог. Тус кино нь 2022 онд Монгол улсаа төлөөлөн Оскарын наадмын “Шилдэг олон улсын кино” төрөлд өрсөлдсөн бөгөөд олон улсын кино фестивалиудаас шагнал хүртсэн юм.

Return to Seoul /2022/

Каннын кино наадмаас Un Certain Regard төрөлд нэр дэвшиж байснаар нь тус киног олон хүн мэдэх байх. Мөн 2022 оны Улаанбаатар кино наадмыг энэхүү бүтээлээр нээж байсан билээ. Үйл явдал нь Францад үрчлэгдсэн эмэгтэй өөрийн төрсөн ээж, ааваа хайн Солонгост ирж буй талаар өгүүлдэг. Сонирхуулахад, тус кинон дээр Д.Нацагдорж зохиолчийн “Миний төрсөн нутаг” шүлгийн хэсгийг гол дүрийн эмэгтэйд найз нь уншиж өгч буй сцен гардаг. Энэ нь ерөнхий үйл явдалтай ихэд уялдах бөгөөд, гадаад киноноос монгол шүлгээ сонсох нь танд дотно санагдах болов уу.

Diamond Lover /2015/

Дараагийн санал болгох кино бол ДРАМА. Эмо өдрүүдэд хамгийн сайн найз болдог нь мэдээж цуврал кино. Драмагийн хувьд киноны үйл явдлаас гадна жүжигчид маш чухал. Киноны бүх ангийн турш хамт байдаг учир ах, эгч, найз мэт дотно болчихдог шүү дээ. Тэгвэл танд саяхан Монголд ирж охид, залуусыг хуйлруулсан бидний хайртай Rain ахын тоглосон Diamond Lover киног танилцуулж байна. Хятад кино ч үзмээр, Rain ахыг ч хармаар байгаа бол заавал үзээрэй. Мөн киноны дууг Rain өөрөө дуулсан юм билээ. Энд дарж сонсоно уу.

ZURA III: Цэвэрлэгээ /2024/

Монголын кино театрт 302 мянган үзэлт авч одоогоор бүх цаг үеийн хамгийн олон үзэлт авсан монгол киногоор нэрлэгдээд буй. Тус бүтээл нь Фантастик продакшны Зура цувралын гурав дахь анги юм. Өмнө нь 2019 онд Zura, 2022 онд ZURA II: Цурам ажиллагаа ангиуд гарч байсан билээ. Киноны action сценүүдэд урьд өмнө Монгол кинонд хийгдэж байгаагүй өвөрмөц зураг авалт, элементүүдийг ашигласнаараа онцлогтой. Тийм ч учир танд илүү бодит мэдрэмжийг төрүүлэх нь гарцаагүй. Тус уран бүтээл нь IPTV-д энэ сарын сүүлээр орж буй гэнэ.

Танд санал болгож буй эдгээр 5 кино нь ДДэш-ийн Шинэ кино 800, Киноны 16 сувгаар гарч байгаа юм байна. Таны ДДэш дэх өөрийн мэдээлэл тань өөрчлөгдсөн бол шинэчлээд, өөрчлөгдөөгүй бол баталгаажуулаад “Хятад цуврал” шинэ сувгийг он дуустал үнэгүй үзэх эрх мөн кино, контент үзэх боломжтой урамшууллын 20,000₮-ийн бэлэг авах боломжтой юм байна лээ шүү. ДДэш хэрэглэдэг киночид маань дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.