UBLife Logo
Хөгжим

Монгол охидын К-Поп хамтлаг байгуулагдах цаг нь хойшиллоо

Монгол охидын К-Поп хамтлаг байгуулагдах цаг нь хойшиллоо

Олон улсын к-поп төвөөс хятад охидын к-поп хамтлаг байгуулах төсөл хэрэгжихэд хоёрхон сар үлдээд байна. Хүнд хэцүү сонгон шалгаруултаас сонгогдсон 17 хятад охин одоо Сөүл хотын Чон-гу дахь тус төвийн байранд бэлтгэлдээ ороод байна. Эх орондоо 1000 хүнээс нэг нь сонгогдох амаргүй давааг даваад гарсан хүмүүс.

Анхны хятад охидын к-поп хамтлаг 11 дүгээр сарын дундуур клипээ цацах учиртай. Гэхдээ энэ 17 охин бүгд оролцоно гэсэн үг биш. Энэ сарын сүүлээр долоо нь нутагтаа харьж, дараа нь дахин 3-4 оролцогч хасагдана.

Том агентлагуудад охидын насыг 15 гэж заасан байдаг бол Хятадын К-поп хамтлагийн сонгон шалгаруулалтад 18-23 гэж нас заасан. Тэгэхээр ихэнх оролцогчийн хувьд к-поп уран бүтээлч болох сүүлийн боломж нь энэ. Тэд бүгд Blackpink мэт супер од болохыг зорьж байгаа ч Олон улсын к-поп төвийн үндсэн зорилго нь өөр. Энэ төв боловсролын төвийн тусламжтайгаар К-поп хөгжмийг түгээн тархаах, сурталчлах үүрэгтэй. Одоогийн байдлаар дэлхийн 32 оронд “Click the Star” нэртэй сонгон шалгаруулалт явуулж байгаа. Ингэснээр 5 жилд гадаадын 32 к-поп хамтлаг байгуулах юм. Хамтлаг болгонд шалгаруулалт явагдсан тухайн орны иргэн л хамрагдана.

Энэхүү азтай 32 орны нэгт Перу улс сонгогдсон. Өнгөрсөн зургаадугаар сард Перу охидын анхны хамтлаг уран бүтээлээ эхлүүлсэн. Хоёрдугаарт сонгогдсон орон нь манай Монгол байлаа. Харамсалтай нь гэрээ, хэлэлцээрийн улмаас Монголтой гэрээ байгуулахаа тус төв зогсоосон. Ингээд гуравдугаарт бичигдсэн Хятадын охидын хамтлаг ирэх 11 дүгээр сард нээлтээ хийх гэж байна.

Дараагийн улсууд нь Индонез, Филиппин, Малайз, ӨАБНУ байх юм. Сонгон шалгаруулалтаас эхлээд БНСУ-д уран бүтээлээ хийх хүртэл найман сар зарцуулна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.