UBLife Logo
Хөгжим

NewJeans-ийн охид Vogue Korea-г эзэгнэлээ

NewJeans-ийн охид Vogue Korea-г эзэгнэлээ

БНСУ-ын Vogue Korea сэтгүүл нэгдүгээр сарын шинэ дугаарынхаа нүүрийг NewJeans хамтлагийн гишүүдийн гайхалтай гэрэл зургаар чимжээ.

Охид үндэсний ханбүг болон орчин үеийн хувцастай хоёр янзаар зураг авхуулжээ.

Гэрэл зураг дээр тэд NewJeans биш Минжи, Ханни, Даниэл, Хэрин, Хеин гэсэн жинхэнэ нэрээрээ гарсан нь тун сонирхолтой.

Мөн Vogue Korea сэтгүүлээс зураг авалтын захирлаар ADOR-ын захирал асан Мин Хи Жин ажилласан гэж бичсэнээр фэнүүдийн сонирхлыг бүр их татсан байна.

Гэрэл зургийг Vogue Korea сэтгүүлийн сүлжээнээс гадна ADOR агентлагийн албан ёсны NewJeans хуудас, охидын шинэ аккаунт jeanzforfree дээр ч гарсан нь хамтлагийн охидын ирээдүй тодорхой бус байгааг харуулж байна.

Уншигчид дотоодын маргаантай байгаа ч ADOR агентлаг хамтлагийн өмнө үүргээ биелүүлсээр байгааг өндөр үнэлжээ.

Хэргийг сануулахад, 11 дүгээр сарын 29-нд NewJeans хамтлаг ADOR-той гэрээгээ цуцалж, бие даахаар болсноо зарласан.

Харин ADOR тэдний гэрээ 2029 оны долоодугаар сарын 31 хүртэл хүчин төгөлдөр байгаа гэж заргалдаж байгаа юм. Одоогийн байдлаар хэрэг Шүүхэд очоод байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.