UBLife Logo
Кино

“Жокер-2” Лондонд нээлтээ хийж, Леди Гага сүйт залуугийн хамт оролцлоо

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
“Жокер-2” Лондонд нээлтээ хийж, Леди Гага сүйт залуугийн хамт оролцлоо

Энэ оны хамгийн хүлээлт өндөр киноны нэг “Joker: Folie à Deux” Лондонд нээлтээ хийлээ.

Нээлтэд гол дүрийн баатрууд болох Леди Гага, Хоакин Феникс нар оролцлоо.

Гага улаан хивсэн дээр улаан Celine даашинз, Tiffany & Co. Чимэглэлтэй байсан бол түүний сүйт залуу Майкл Полански мөн Celine брендийг сонгосон байлаа.

Харин Хоакин Феникс кед углаж, бомбертой иржээ.

“Joker: Folie à Deux” кино бол 2019 онд гарсан Жокер киноны үргэлжлэл.

Энэ киногоор Хоакин Феникс Оскарын шагнал хүртсэн билээ.

“Joker: Folie à Deux” кино ирэх аравдугаар сарын 4-нд нийтийн хүртээл болно. Киноны гол үйл явдал Артур Флек, Харли Квинн хоёрын хайр дурлалын харилцааг тойрон өрнөнө.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.