UBLife Logo
Кино

Нийлээд 135 настай хос төрсөн өдрөө тэмдэглэж байна

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Нийлээд 135 настай хос төрсөн өдрөө тэмдэглэж байна

Холливудын алдарт хос Майкл Дуглас, Кэтрин Зета-Жонс хоёр нэг өдөр төрсөн. Хоёулаа есдүгээр сарын 25-нд төрсөн ч Дуглас 80, Кэтрин 55 нас хүрч байгаа юм.

Майкл гэргийдээ төрсөн өдрийн мэнд хүргэн, инстаграмдаа түүний зургийг оруулсан.

Харин Кэтрин “Майкл бид хоёрын төрсөн өдрийн мэндийг хүргэж байна. Энэ бол бид хоёр 25 жилийн өмнө төрсөн өдрөө тэмдэглэж байх үеийн зураг. Нью-Йоркт найз минь авч өгсөн зураг” гэж бичсэн байлаа.

Мөн нүцгэн гэрэл зургаа оруулаад "Энэ бол миний баярын хувцас. 25 жил хамт амьдраад төрсөн өдрийн шинэ санаа ч гарахаа больжээ. Гэхдээ мэдээж гольфийн бөмбөг бэлэглэнэ” гэсэн байна.

Кэтрин Зета-Жонс, Майкл Дуглас нар 2000 онд гэрлэсэн.

Тэд 24 настай хүү, 21 настай охинтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.