UBLife Logo
Урлаг

"Улаанбаатар" олон улсын кино наадмын багц тасалбар Х сарын 2-нийг хүртэл худалдаалагдана

"Улаанбаатар" олон улсын кино наадмын багц тасалбар Х сарын 2-нийг хүртэл худалдаалагдана

16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын бүтээлүүд 10-р сарын 16-22-ны өдрүүдээр “Тэнгис”, “Өргөө-ШангриЛа” салбар, “Cinema next” кино театруудад үзэгчдийн хүртээл болно.

Өнөө жил ХБНГУ, АНУ, Франц, Итали, Хятад, Энэтхэг, Норвеги, Их Британи тэргүүтэй улс орнуудын шилдэг бүтээлүүдийг монголын үзэгчдэд хүргэхээс гадна баримтат кино үзвэр, “Залуу үзэгч” кино хөтөлбөр, Санденс кино наадам болон Кино нүүдэл хамтарсан форум, уран бүтээлчдийн чадамжийг дээшлүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх “Авдраа уудал” сургалт, “Үзэхийн хязгаар” Монголын сонгомол кино уран бүтээл зэрэг хэсгүүдээр цар хүрээгээ тэлж байна.

Наадмын багц тасалбарт нээлтийн кино үзвэр болон олон улсын кино үзвэрүүд багтсан төдийгүй аравдугаар сарын 1-нийг дуустал www.ticket.mn сайтаар худалдаалагдах юм.

Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 11319015 дугаар, https://www.facebook.com/UBIFF/ фэйсбүүк хуудас, www.ubiff.mn сайт болон marketing@artscouncil.mn хаягаас хүлээн авна уу.

 Сошиал хуудсууд:

https://www.ubiff.mn/

https://www.facebook.com/UBIFF

https://www.instagram.com/artscouncilofmongolia/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

“Нүүдэлчин ухаан 2025” олон улсын хөтөлбөр амжилттай өндөрлөлөө

2025 оны 6-р сарын 14-26-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү хөтөлбөрт Финланд, Франц, Австри, Герман болон Монголын уран бүтээлчид орон нутагт орон зайн инстоляц, ханын зураг, анимейшн бүтээл, уран зураг, бүжгийн үзүүлбэрийг сургуулийн хүүхдүүд, нутгийн иргэдтэй хамтран бүтээж, мөн сургалт, хичээлүүдийг тогтмол зохион байгууллаа.