UBLife Logo
Спорт

Иранд боксын аваргаа цаазлах гэж байна

Иранд боксын аваргаа цаазлах гэж байна

Исламын Иран улсын шүүхээс боксын тамирчин Мохаммад Жавад Вафаи-Санид гурав дахь удаагаа цаазаар авах ял оноолоо.

Вафаи-Сани 2019 онд шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалд оролцсон. 2020 оны гуравдугаар сард Төрийн байгууллагын барилгыг шатаасан хэргээр баривчлагдсан. Жавад хэрэг үйлдээгүй гэж хэчнээн мэдүүлсэн ч шоронд маш их тамлуулж байгаа мэдээлэл байгаа юм. Мөн авлига үйлдсэн хэргээр цаазын ял оноогоод байна.

Олон нийтийн сүлжээнд хүмүүс #SaveMohammadJavad хэштагаар түүний амь насыг аврах гэж тэмцэж байна. Жавад одоо Ираны зүүн хэсэгт байх Машшад хотын шоронд хоригдож байгаа юм.

Вафаи-Сани бол сүүлийн үед Иранд цаазын ял сонсоод байгаа олон тамирчны нэг нь. Мохаммед Махди Карми, Али Мозафари, Мохаммед Гамифар, Навид Афкари ... Түүнийг 2020 онд цаазлагдсан 27 настай бөх Навид Афкаритай харьцуулах хүн ч байна. 2021 онд Иранд боксчин Мутаириг цаазалсан гэж The Jerusalem Post мэдэгдэж байлаа.

Ираны тамирчид Шударга ёс шаардсан зөвлөл байгуулаад байгаа бөгөөд зөвлөлийг Ираны сонгомол барилдааны шигшээ багийн дасгалжуулагч асан Сердар Пашаи тэргүүлж байна. Энэ зөвлөл эмэгтэй тамирчдын эрхийг хамгаалж, авлигатай спорт холбоодыг дарганарыг солих, ял сонсоод байгаа тамирчдыг шударга шүүх шаардлага тавьж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.