Хэрэв та үнэхээр хэн нэгэнтэй сэтгэлээ уудлан ярилцаж, ойлголцмоор байгаа бол, бас ямар асуултаар эхлүүлэхээ мэдэхгүй байвал энэхүү асуултаар яриагаа эхлүүлээд үзээрэй. Цааш асуултууд хөврөх болно.
1. Хэн нэгэнд хэлж чадалгүй үлдээсэн, одоо ихээр харамсдаг үг чинь юу вэ?
2. Чиний хайрын хэл юу вэ? Яаж хайр энхрийллээ бусдад мэдрүүлдэг вэ?
3. Хүүхэд насандаа эргэж очвол юуг хийж үзэхийг хамгийн ихээр хүсэж байна вэ?
4. Хэрэв хэн нэгэн чамайг үнэхээр чин сэтгэлээсээ сонсож байвал чи юуны тухай ярих байсан бэ?
5. Хэрэв чи аавынхаа тухай ном бичвэл төгсгөлийн өгүүлбэр нь юу байна гэж бодож байна?
6. Одоо болтол чамайг эмзэглүүлж, өвтгөсөөр байдаг зүйл юу вэ?
7. Хүмүүс чиний тухай хамгийн буруугаар бодож явдаг зүйл юу гэж боддог вэ?
8. Чиний хэн нэгний төлөө хийж байсан хамгийн эрсдэлтэй эсвэл сэтгэл хөдлөм зүйл юу байсан бэ?