Уран гулгалтын олимпын аварга Алина Загитова зодог тайлаад маш олон салбарт хүч үзэж байгаа билээ. Телевизийн сэтгүүлч, хөтлөгч, дуучин гээд олон төрлөөр хүч сорьж байгаа. Алина фэнүүдээ өвөрмөц гоёл, төрхөөрөө гайхуулах дуртай.
Энэ удаад тэрээр дорнын стилиэр хувцаслаж, татар бүсгүй гэдгээ тодотгосон байна.
“Хранители времени” шоундаа зориулсан зураг авалт.
Энэ шоуг зохион байгуулах гэж маш завгүй, бараг унтаж чадахгүй байгаагаа тэр олон нийтийн сүлжээнд бичсэн.
Аргагүй, Алина шоуны бэлтгэл, прогон, хувцасны загвар, тайз засалт гээд бүх зүйлийг хариуцаж, продюсер хийж байгаа.
“Би бүгдийг амжихыг хүсэж байна. Өчүүхэн жижиг зүйлийг ч өөрийн гараар хийж, нүдээр харж, хянахыг хичээж байгаа. Яагаад гэвэл би нэг зүйл хийвэл тултал нь хийх бодолтой хүн” гэж ярьж байв.