UBLife Logo
Кино

Жүжигчин Энн Хэтэуэй "Гүнжийн өдрийн тэмдэглэл" киноны шинэ ангид эргэн ирнэ

Б.Энхжин
Б.Энхжин
Жүжигчин Энн Хэтэуэй "Гүнжийн өдрийн тэмдэглэл" киноны шинэ ангид эргэн ирнэ

“Дисней” компани "Гүнжийн өдрийн тэмдэглэл" киноны гуравдугаар ангийг бүтээхээ батлаад байсан ч гол дүрийн жүжигчин Энн Хэтэуэй тоглох эсэх нь эргэлзээтэй байсан билээ. Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрийн цахим хаягтаа тус киноны шинэ ангид оролцохоо албан ёсоор мэдэгджээ. "Гүнжийн өдрийн тэмдэглэл" киноны эхний анги 2001 онд, хоёр дахь нь 2004 онд гарч байсан ба сүүлийн анги гарснаас хойш 20 жил өнгөрчээ.

“Галзуу баян Азиуд” киногоороо олонд танигдсан найруулагч Адел Лим шинэ анги дээр ажиллах нь батлагдсанаар үзэгчдийн хүлээлт өндөр болоод байсан бол Энн Хэтэуэйн нийтлэлийн дараа хүлээлт дээд цэгтээ хүрээд байна. Тэрээр инстаграмдаа тус киноны өмнөх ангиудтай холбоотой бичлэг нийтэлж, тайлбар дээр нь "Гайхамшиг тохиолдлоо @adeleblim @disney @somewherepictures-тай хамтдаа Женовийн зүг буцаж байна. Үлгэр үргэлжилсээр" гэжээ.

Найруулагч Лим нэгэн ярилцлагадаа “Гүнжийн өдрийн тэмдэглэл киноны үнэнч шүтэн бишрэгчийн хувьд хайртай цувралынхаа гурав дахь ангийг бүтээхэд оролцож байгаадаа маш их баяртай байна. Бид бүсгүй хүний эрч хүч, баяр баясгалан, манлайллыг дэлхий даяар үзэгчидтэйгээ хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ. Гуравдугаар ангийн үйл явдал одоогоор тодорхой болоогүй байгаа ч, шинэ мэдээллүүд тасралтгүй гарсаар байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.