“Raspberry Film Festival” кино наадмын үеэр Өмнөд Солонгосын алдартай 51 кино шүүмжлэгч, сэтгүүлчдийн санал асуулгаар 2024 оны хамгийн муу кино, жүжигчин болон хамгийн “муухай” алдартныг шалгарууллаа.
Оны хамгийн муу солонгос киногоор 15 санал авсан “The Plot” кино шалгарч, найруулагч И Ё Соп болон тоглосон жүжигчдийнхээ урмыг хугалав. Энэ киноны талаар нэгэн сэтгүүлч “Сайн зохиол, сайн жүжигчидтэй яаж муу кино хийдгийн яруу тод жишээ” гэж хэлсэн байна.
Хоёрдугаар байрт найруулагч Ким Чан Жугийн “Amazon Bullseye” 12 санал, гуравт Ким Тэ Гоны триллер “Project Silence” орлоо.
Хамгийн муу жүжигчнээр “The Plot” киноны Кан Дон Вон тодорсон. Түүнийг “Заримдаа сайн жүжиглэснээ заримдаа сонин болоод. 21 жил кино урлагт байгаа хүн гэж хэлмээргүй байлаа” гэж шүүмжилжээ. Кан Дон Воны дараа “None” киноны бүх жүжигчид орсон бол гуравт “Project Silence” киноны Жу Жи Хун бичигджээ.
Оны хамгийн муухай алдартнаар хүүхдийг нь төрүүлсэн эмэгтэйд хүйтэн хөндий хандсан жүжигчин Чон У Сон сонгогдож, 30 жилийн замналаа үгүй хийх дөхлөө. Түүний дараа олон нийтийн сүлжээнд байнга сөрөг сэтгэгдэл бичдэг жүжигчин Юн Ё Жон нэрлэгдлээ.