UBLife Logo
Кино

Найруулагч Хван Дун Хёк: Би Squid Game-ээс залхаж байна, ядарч байна

Найруулагч Хван Дун Хёк: Би Squid Game-ээс залхаж байна, ядарч байна

Нетфликс компаниас 2021 онд бүтээсэн Squid Game кино даян дэлхийг байлдан дагуулсан билээ. Нэгэнт амжилт олсон тул үргэлжлэл гарах нь ойлгомжтой. Киноны хоёрдугаар улирал гурав хоногийн дараа буюу 12 дугаар сарын 26-нд нээлтээ хийнэ. Харин гуравдугаар хэсэг нь 2025 оны сүүлээр гарах төлөвлөгөөтэй байгаа.

Тус киноны найруулагч Хван Дун Хёк Variety-д ярилцлага өгөхдөө Squid Game-ээс маш их залхаж байгаагаа ярьжээ.

Хван Дун Хёк “Үнэнийг хэлэхэд Squid Game цувралыг бичих, найруулах, бүтээх нь маш хүнд ажил байсан тул би үргэлжлэлийг нь хийх талаар огт бодоогүй. Харин эхний хэсэг дэндүү том амжилттай байсан тул хоёрдугаар хэсгийг нь барьж авах зориг, хүсэлтэй болсон. Гуравдугаар улирлыг нь дуусгаад би урт хугацааны амралт авна. Үнэхээр их ядарч байна, залхаж байна. Бараг амьдралаас залхаж байна. Эхний хэсэг дээр ажиллахдаа би стресс, ядаргаанаас болж, зургаан шүдээ алдсан. Хоёрдугаар хэсгийг нь гурван жил, маш удаан хийсэн. Өрсөлдөөн их өнөө үед 3 жил бол хэт удаан завсарлага. Энэ киноны дараа өөр төсөл дээр ажиллах талаар огт болохгүй байгаа. Одоо миний ганц хүсч байгаа зүйл бол эзгүй арал дээр очоод Netflix-ээс утас ирэхгүй, сайхан амрах” гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.