Энэ сарын 28-31-нд Албанийн Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн ДАШТ болно. Тус тэмцээнд АНУ-ын Жордан Барроуз медаль авахад түүхэнд нэрээ мөнхлөнө. Учир нь ямар ч өнгийн бай медаль авахад л Барроуз чөлөөт бөхийн ДАШТ-ээс 10 медаль хүртсэн хоёр дахь бөх болох юм.
ДАШТ-ээс 10 медаль авсан цорын ганц бөх бол Болгарын Валентин Йорданов. Тэрээр энэ рекордыг 30 жил эзэмшиж байгаа юм.
Дашрамд дурдахад, Валентин Йорданов нэг хэсэг ах дүү Шульцийн хамт тэрбумтан Жон Дюпоны байранд бэлтгэл хийдэг байлаа. 1996 оны нэгдүгээр сарын 26-нд Дюпон олимпын аварга Дэйв Шульцийг буудан хөнөөсөн. Дюпон шоронд нас барахдаа Валентин Йордановт 400 сая ам.долларын хөрөнгөнийхөө 80 хувийг өвлүүлэн үлдээсэн байдаг.