Зуны сарыг дөрөв болгож наадсан тэгш ой, тэмдэглэлт баярууд шувтарч, заалны барилдааны шинэ улирлыг нээсэн нь есдүгээр сарын 8-ний өдөр өрнөсөн үйл явдал билээ. Гэвч тэр цагаас өдийг хүртэл өргөөнөө ямар нэг барилдаан зохион байгуулаагүй нь бөх сонирхогчдыг багагүй чилээгээд амжжээ.
Тэгвэл аравдугаар сарын 16-18-ны өдрүүдээр өсвөр, залуучуудын Улсын АШТ болно.
Залгаад аравдугаар сарын 19-нд Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан, мөн аравдугаар сарын 27-нд Улаанбаатар хотын 385 жилийн ойн нэрэмжит улс, аймгийн цолтой тус бүр 128 бөхийн барилдаан явагдана.
Харин эдгээр барилдааны дундуур буюу аравдугаар сарын 20-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.