UBLife Logo
Спорт

"Эспаньол"-ын тоглогчид хаягдсан нохдод шинэ эзэн олохоор хөлбөмбөгийн талбай руу хөтөлж гарав

"Эспаньол"-ын тоглогчид хаягдсан нохдод шинэ эзэн олохоор хөлбөмбөгийн талбай руу хөтөлж гарав

Испанийн Ла лигийн 9-р тойргийн хүрээнд бямба гарагт явагдсан “Эспаньол” болон" “Майорка” клубүүдийн тоглолтын өмнө талбайн эзэд хаягдсан ноход хөтөлж талбай руу гарсан нь дэлхий нийтийн талархлыг хүлээв.

“Эспаньол” клуб хаягдсан нохдод шинэ эзэн, дулаан байр олоход нь тусалж хоёр дахь жилээ тоглогч бүр нохой хөтлөн талбай руу гарсан нь энэ.

Тэд өнгөрсөн улиралд өрнүүлсэн уг хөдөлгөөнийхөө үр дүнд 11 нохойг гудамжинд хөлдөж үхэхээс аварч, алчуур, хөнжил тэргүүтэй 2000 гаруй килограмм хоол хүнс, дулаан материалын хандивыг цуглуулсан байна.

Тус тоглолтод “Эспаньол” клуб 2:1 харьцаатайгаар өрсөлдөгчөө хожиж, Ла лигийн есөн тойргийн дараах байдлаар 10 оноотой хүснэгтийн 14-р байрт бичигдэж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.