UBLife Logo
Хөгжим

10-р сард төрсөн өдрөө тэмдэглэх К-Поп алдартнууд

10-р сард төрсөн өдрөө тэмдэглэх К-Поп алдартнууд

Аравдугаар сар бол авьяаслаг, алдартай солонгос оддын төрсөн өдрөөр дүүрэн сар. Магадгүй та энэ сард төрсөн өдрөө тэмдэглээгүй байж болно. Гэхдээ аравдугаар сард төрсөн оддоо хамтдаа нэг харж, баяр хүргэе. Өчигдөр BTS хамтлагийн Пак Жиминий төрсөн өдөр болж, дэлхийн өнцөг булан бүрт фэнүүд нь буяны сайн үйл хийж, шүтээндээ баяр хүргэлээ.

Жиминий Ази-Номхон далайн орнуудын фэн клуб ‘JIMINNATION_ASOC’ олон улсын “Хүүхдүүдийг авраач” байгууллагад Жиминий нэрээр их хэмжээний хандив өргөжээ. Мөн тэд “Хил хязгааргүй эмч нар” байгууллагад түргэн шуурхай тусламжийн хэрэглэл бэлэглэсэн. Латин Америкийн ‘JiminLatinFB’ фэн групп “Хөхний хорт хавдартай тэмцэх сан”, “Зэрлэг байгалийг хамгаалах сан”-д 33 төрлийн зэрлэг муурыг хамгаалах төсөлд нь тусламж үзүүллээ. Мексикийн фэнүүдийн “JiminStreammexico’ групп мөн хөхний хорт хавдрын эсрэг санд мөнгө өгсөн бол Аргентины ‘ParkJimin_FBArg’ клуб хүүхдийн гоо сайхны мэс засал хийдэг Asociación Piel байгууллага, Аргентины WWF-д дэмжлэг үзүүлсэн байна. Чилийн ‘PARKJIMIN_Chile’ групп энэ жилийн төрсөн өдрийг “Жимин шиг тусч бай” гэсэн уриатайгаар тэмдэглэж, хорт хавдартай хүүхдүүдэд тусладаг “Fundación Nuestros Hijos” байгууллагад хандив өгсөн бол харин Мьянмарт  ‘PJMLand_Myanmar’ групп үерт өртсөн айл өрхүүдэд хоол унд, цэвэр ус, хувцас, эмээр тусалсан байна.

10-р сард төрсөн өдрөө тэмдэглэх К-Поп алдартнууд

Bang Chan (Stray Kids) - 3 October 1997

Yoon Jeong Han (Seventeen) - 4 October 1995

Pham Hanni (NewJeans) - 6 October 2004

Choi Jong Ho (Ateez) - 12 October 2000

Park Jimin (BTS) - 13 October 1995

Lee Heeseung (Enhypen) - 15 October 2001

Jeon Hee Jin (LOONA) - 19 October 2000

Kim Ji Woo aka Chuu (LOONA) - 20 October 1999

Ning Yi Zhuo aka NingNing (aespa) - 23 October 2002

Yuta Nakamoto (NCT) - 26 October 1995

Dong Sicheng aka WinWin (NCT, WayV) - 28 October 1997

Uchinaga Aeri aka Giselle (aespa) - 30 October 2000

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.