UBLife Logo
Хөгжим

X JAPAN Ёшикигийн хүзүүний мэс засал амжилттай болжээ

X JAPAN Ёшикигийн хүзүүний мэс засал амжилттай болжээ

Японы алдарт X JAPAN хамтлагийн ахлагч Ёшики Беверли-Хиллзийн Cedars-Sinai эмнэлэгт хүзүүний мэс засалд оржээ. Түүний хүзүүний архаг өвчин нь сүүлийн үед зүүн гар, хуруунд нь нөлөөлж, тоглолт хийхэд хүндрэл учруулж байсан тул Ёшики хагалгаанд орохоор шийдсэн гэнэ. Энэ нь түүний хүзүүндээ хийлгэж байгаа гурав дахь мэс ажилбар юм. Өмнө нь 2009, 2017 онуудад хагалгаанд орж байжээ.

Ёшики олон нийтийн сүлжээгээр фенүүддээ хандан “Би сэрсэн шүү. Мэс засал амжилттай болсон гэж эмч нар минь хэллээ. Та бүхний дэмжлэгт баярлалаа” гэж талархал дэвшүүлсэн байлаа. Хагалгааны өмнө Ёшики Токиод хэд хэдэн тоглолт хийж, Сан-Францискод “Dreamforce 2024” тоглолтод оролцсон. Мөн Нью-Йоркийн Global Citizen шагнал гардуулах ёслолд уригдаж, Парисын Загварын 7 хоног шоунд “MAISON YOSHIKI PARIS” шинэ брендээ танилцуулсан. Анхны кино ‘YOSHIKI: Under the Sky’ нь үзэгч, шүүмжлэгчдийн санаанд хүрсэн тул цаашдын  төлөвлөгөөндөө дахин кино найруулах төсөл нэмсэн гэнэ.

Ёшики эдгэрээд дэлхий тойрох аялан тоглолт хийнэ гэж түүний харьяалагддаг WME агентлагаас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.