UBLife Logo
Гоо сайхан

Үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр арьсаа аврах 10 арга 

Б.Энхжин
Б.Энхжин
Үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр арьсаа аврах 10 арга 

Найз нөхөд, нөлөөлөгчид, алдартнуудын арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар магтан ярихыг сонсоод, тэдгээрийг туршиж үзэх хүсэл төрж л байсан биз дээ. Гэвч тэдэнд тохирсон бүтээгдэхүүн бүхэн таны арьсанд тохирно гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Үнэтэй бүтээгдэхүүн худалдан авахаас тань өмнө, таны арьсыг аврах 10 энгийн дадлыг “teenshealth.com” сайтаас санал болгожээ. 

1. Нүүрээ бүлээн усаар угаа 

Хэт халуун эсвэл цэв хүйтэн ус таны арьсыг цочроох магадлалтай тул нүүрээ бүлээн усаар угааж хэвшээрэй. 

2. Нарны хурц туяанаас арьсаа хамгаалах 

Бүрхэг өдөр ч нарны туяа арьсанд нөлөөлж болох тул өдөр бүр нарны тос түрхээрэй. Мөн хурц нартай өдөр хэт ягаан туяаны хамгаалалттай нарны шил, малгай өмсөж байгаарай. 

3. Батгаа битгий оролд 

Батгыг шахах нь бохир орох, сорви үлдэхээс эхлээд бүр ч том асуудал үүсгэж болзошгүй. Тиймээс өөрөөр нь эдгээхийг хичээгээрэй. 

4. Нүүр будалтын хэрэгслүүдээ тогтмол цэвэрлэж байх

Хэрэв та нүүрээ буддаг бол багс, спонж зэрэг хэрэгслүүдээ долоо хоногт нэг удаа цэвэрлэж, бохирдлыг нь арилгаж байгаарай. Хэрэгслүүд болон нүүрний будгаа бусадтай хуваалцахгүй байхыг зөвлөж байна. Мөн унтахаасаа өмнө нүүрний будгаа арилгаж заншаарай. 

5. Хангалттай унтаж амрах нь маш чухал 

Сайхан арьстай байх гол шалтгаануудын нэг бол яах аргагүй нойр. Та хэчнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд ч хангалттай сайн унтаж чадахгүй бол таны арьс асуудалтай байсаар байх болно. Сайн унтаж чадахгүй байх нь хүнийг стрессдүүлдэг тул батга үүсгэж болзошгүй байдаг. Тиймээс шөнөдөө 8–10 цаг унтаж амрахыг хичээгээрэй. 

6. Аль болох стрессдэхгүй байхыг хичээгээрэй  

Стресс нь батга, экзем зэрэг арьсны асуудлуудыг хүндрүүлдэг. Тиймээс бясалгал хийх, иогийн дасгал хийх зэрэг аргаар өөрийгөө тайвшруулж байгаарай. 

8. Идэвхтэй амьдрал 

Дасгал хөдөлгөөн хийснээр нойрны асуудал тань шийдэгдэж, стрессийг багасгахад тусалдаг бөгөөд энэ нь арьсанд ч тустай. 

9. Эрүүл хооллож, ус их уугаарай 

Шарсан болон чихэр ихтэй хүнс, түргэн хоол гэх мэт нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар арьсыг цочроон батга гарахад нөлөөлдөг. Мөн хангалттай хэмжээний ус ууж байж таны арьс чийглэг байдлаа хадгалж чадна. Таны арьс таны юу идэж, ууж байгаагийн илрэл гэх үг ч байдаг шүү дээ. 

10. Тамхи битгий тат 

Тамхи татах нь дотор эрхтэнд муугаар нөлөөлөхөөс гадна арьсны чийгийг багасгаж, үрчлээ эрт үүсэхэд хүргэдэг.  

Хэрэв танд хүнд хэлбэрийн батга, эсвэл экзем зэрэг арьсны өөр асуудал тулгарсан бол арьс судлалын эмчид хандаарай.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.116.78
үнэтэй.зөвөлгөө.өгсөнд.баярлалаа
ЗОЧИН\18.142.116.78
үнэтэй.зөвөлгөө.өгсөнд.баярлалаа
ЗОЧИН\18.140.113.112
үнэтэй.зөвөлгөө.өгсөнд.баярлалаа
ЗОЧИН\18.142.116.78
үнэтэй.зөвөлгөө.өгсөнд.баярлалаа
ЗОЧИН\18.142.48.246