UBLife Logo
Нийгэм

“Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

Ub.life
Ub.life
“Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ

ХУД-ийн 2 дугаар хороо, “АПУ ХК”-ийн уулзвараас 19-ийн үйлчилгээний төвийн баруун хойд уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр буюу 10 дугаар сарын 14-ний 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

“Хоум плаза"-гийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг маргааш буюу 10 дугаар сарын 15-ны 22:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Түүнчлэн Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг 10 дугаар сарын 15-ны 23:00 цагаас 18-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

“Иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу” хэмээн НЗДТГ-аас мэдэгдэл гаргаад байна.

Мөн дараах хоёр байршилд зам засварын ажил хойшлогдсоныг мэдээлэв.

Асфальт бетоны үйлдвэрт гэмтэл үүссэн тул дараах хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа. Тодруулбал, өнөөдөр 23 цагаас хаах байсан Толгойтын замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 21-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр боллоо. Мөн Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын шинэчлэлийн ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.