UBLife Logo
Нийгэм

Шар дарцагтай хүүхэд, иргэдэд зам тавьж өгөхийг жолооч нарт уриалав

Ub.life
Ub.life
Шар дарцагтай хүүхэд, иргэдэд зам тавьж өгөхийг жолооч нарт уриалав

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НЗДТГ-аас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. “Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаанд явуулна. Үзэгдэх орчин хангалтгүй ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар шар дарцгийн гэрэл ойлгогчийг 100-150 метрийн цаанаас хараад, хурдаа сааруулж, аюулгүй байдлыг хангадаг. “Шар дарцаг” аянд нийслэлийн ерөнхий боловсролын 315 сургууль, 656 цэцэрлэгт нөлөөллийн ажил сургалт зохион байгуулна.

“Энэ оны эхний 9 сарын байдлаар Улаанбаатар хотод 669 хүүхэд өртсөн осол бүртгэгдэж, ослын улмаас 728 хүүхэд гэмтсэний дийлэнх нь явган зорчигч байв. Гэр сургууль, хороолол дотор тоглож байгаад гэмтэх тохиолдол мөн зонхилж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртсөн зам тээврийн ослын дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Улмаар 7-15 насны 9 хүүхэд явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртжээ. Тиймээс сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж байгаа жолооч нар, эцэг эх, иргэд анхаарал болгоомжтой байж, “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна. Шар дарцаг барьж явж буй хүүхэд, иргэдэд зам тавьж өгч, хариуцлагатай жолооч байгаарай” хэмээн ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир уриаллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.