UBLife Logo
Дэлхий

Мишустин: Бид хамтдаа цэцэглэн хөгжихийн тулд Монгол, Хятадтай хамтран ажиллахад бэлэн

Мишустин: Бид хамтдаа цэцэглэн хөгжихийн тулд Монгол, Хятадтай хамтран ажиллахад бэлэн

Пакистан Улсын нийслэл Исламабад хотод болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна. Өнөөдөр тэрээр ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзлаа.

Уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустин сэтгүүлчдэд “ОХУ-ын гадаад бодлогын гол чиглэл нь Бээжин, Улаанбаатартай нөхөрсөг харилцаагаа бэхжүүлэх явдал. Бид хамтдаа цэцэглэн хөгжихийн тулд ойрын хөрш, стратегийн түнш Монгол, Хятадтай хамтран ажиллахад бэлэн. Уулзалтын үеэр хийгдсэн гэрээ хэлэлцээр амжилт олно гэдэгт итгэлтэй байна. Евразийн эдийн засгийн холбооны хөгжил, Хятадын “Нэг бүс – нэг зам”, Монголын “Талын зам” хөтөлбөрүүд бүгд бидний нийтлэг эрх ашигт нийцэж байгаа. Энэ бүх төслийг Евразийн хэмжээний хамтын ажиллагааны хүрээнд биелүүлж болно. Хятад – Монгол – ОХУ гэсэн эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр батлагдсан байгаа”  гэж мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.