UBLife Logo
Эрүүл мэнд

Тархины үйл ажиллагааг сайжруулах энгийн боловч үр дүнтэй 4 дасгал

Тархины үйл ажиллагааг сайжруулах энгийн боловч үр дүнтэй 4 дасгал

Тархины эрүүл мэнд анхаарал, ой санамж, танин мэдэхгүй, сэтгэл санаа гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсгээс хамаарна. Эдгээр чадварыг дасгалжуулахын тулд тархины бүхий л хэсгийг ажиллуулдаг шинэ, цогц дасгалыг хийх хэрэгтэй. Эрдэмтэд дасгал хийх үеийн тархины үйл ажиллагааг судалж, тархины аль хэсэг оролцож байгааг ажигласан байна. Тэдний үзэж буйгаар тархиа идэвхтэй байлгаснаар хөгширсөн ч тархины үйл ажиллагаанд тулгарах эрсдэл буурдаг аж. Тархиа идэвхтэй байлгахын тулд гэртээ хийж болох дасгалуудыг нейробиологич Лоуренс Катц гаргажээ. Тэрбээр таван мэдрэхүйг шинэлэг байдлаар ашиглаж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг дасгалуудыг тодорхойлсон. Дасгал хийснээр тархины эсүүд шинээр холбогдох үйл явцыг өдөөдөг байна. Дараах дасгалуудыг гэртээ туршиж үзээрэй.


Гараа сольж үйлдэл хийх

Хэрвээ та солгой бол баруун гараа, баруун бол солгой гараа ашиглаж шүдээ угаагаарай. Эсвэл халбага сэрээгээ барьж хооллож, компьютерынхаа хулганыг хөдөлгөхдөө ашиглаарай.

Ном чангаар унших

Нэг үгийг унших, хэлэх эсвэл сонсоход тархины гурван өөр хэсэгт гэрэл асаж байгааг тархины зураг харуулж байна.

Шинэ чадварт суралцах

Шинэ зүйл сурах нь үргэлж сайхан санаа байдаг. Гэхдээ шинэ хоол хийж сурах нь шинэ хэл, хөгжим тоглож сурахтай харьцуулахад ялгаатай. Судалгаанаас үзэхэд, ямар нэгэн шинэ, нарийн төвөгтэй зүйлийг урт хугацааны турш сурах нь хөгширч буй тархинд сайнаар нөлөөлдөг байна. Шинэ хэл, хөгжим сурах нь ихээхэн хүчин зүтгэлийг шаарддаг тул танд амжилтаа ахиулах алхам болж чадна.

Бясалгах

Тархийг дасгалжуулахад тайвширдаг нь таныг гайхашруулж магадгүй. Тархи бол зогсолтгүй боддог машин. Тиймээс эдгээр бодлын урсгалыг хянаж сурах нь хамгийн хүнд сорилтуудын нэг. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн үзэж буйгаар бясалгал нь тархины мэдээлэл боловсруулах чадварыг сайжруулж, хөгшрөлтийн улмаас тархинд гардаг өөрчлөлтүүдийг удаашруулах, зогсооход нөлөөлдөг байна.Эдгээр дасгалыг хийхдээ тэнцвэржүүлсэн шим тэжээл болон тогтмол дасгал хөдөлгөөнтэй хослуулахаа бүү мартаарай. Хэд хэдэн эрүүл зан үйлийг хэвшүүлэх нь таны зүрх болон тархины хэвийн үйл ажиллагааг хамгаална. Тархины дасгал хийх нь зөвхөн тархины үйл ажиллагааг дэмжинэ гэдгийг санаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
9
0
6
2
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.77.225.190
ЗОЧИН\13.214.23.183
ЗОЧИН\18.143.155.4