UBLife Logo
Загвар

Энэ намрын хамгийн загварлаг 10 гутал

Б.Энхжин
Б.Энхжин
Энэ намрын хамгийн загварлаг 10 гутал

Хүйтэн өвлөөс өмнө амжиж өмсөх энэ намрын хамгийн загварлаг 10 гутлыг “Vogue” сэтгүүлээс онцолсныг танд хүргэе.

1. Мэдээж ирвэсийн хээн давлагаа үргэлжилнэ

Өнгөрсөн зун загварын чиг хандлага тэр аяараа ирвэсийн хурц, шийдэмгий хээгээр давлагаалсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ давлагаа үргэлжилсээр энэ намар ч ирвэс хамгийн хүчирхэг нь байсаар байх нь ээ.

2. Өвдөг давсан гутлаас бүү ай

Намар бол мэдээж хэрэг гутланд дурлагч залуусын улирал билээ. Тэр дундаа энэ намар өвдөг давсан урт түрийтэй гутал эргэн ирж байна. Хэн бүхний харааг булааж, сонирхлыг нь татахыг хүсэж байвал өвдөг давсан урттай гутлаас бүү ай.

3. Хүчирхэг шовх үзүүртэй гутал

Том тоноглол, санаанд оромгүй хэлбэр, гялалзсан арьсан материал зэрэг хүчирхэг хийгээд шийдэмгий загварууд энэ намар их хотын гудамжийг гоёх нь ээ.

4. Тансаг мэдрэмж төрүүлэх танил илгэн гутал

Хэдэн арван жилийн турш загварын ертөнцөд байр сууриа хадгалсаар ирсэн илгэн гутал таныг ямар ч үед тансаг дэгжин харагдуулж чадах тул туршаад үзээрэй.

5. Интернэтэд шуугиан тариад буй “мото” загварын гутал

Интернэт дэх алдартай охидын зураг бичлэгээс энэ загварын гутлыг та аль хэдийн харсан биз ээ. Энэ намар яагаад хүчирхэг хэр нь дэгжин харагдах “мото” охин болж болохгүй гэж?

6. Шүүгээнд тань заавал байх ёстой арьсан гутал

Урт цув, төрөл бүрийн өмд гээд ямар ч хувцаслалт дээр чимэг болж чадах түрийгүй арьсан гутал шүүгээнд тань энэ намар заавал байх ёстой зүйлүүдийг нэг.

7. Ирвэстэй тулалдах өөр нэгэн хүчирхэг амьтан

Энэ намар ирвэстэй хүчээ үзэх өөр нэгэн амьтан бол могой. Сүрдмээр гоёмсог могойн хээ эргэн иржээ.

8. Хамгийн гол нь тухтай байдал

Намрын жиндүүхэн өдрүүдэд шаахайтай явна гэвэл танд төсөөлөгдөж байна уу? Тэгвэл дотортой дулаахан, тухтай шаахай гэвэл яаж байна?

9. Морь унахад бэлэн үү?

Энэ намар унаачдын савхин гутал хүчээ аван голлох загваруудын нэг болоод байна. Зөвхөн хар гэлтгүй бор, хүрэн урт түрийтэй гутал таныг гайхалтай харагдуулах болно.

10. Ретро хэв маягийн пүүз

Өнгөрсөн жилээс хойш загварын ертөнцөд тренд болоод өнгөлөг ретро хэв маягийн пүүзнүүд энэ намрыг ч бас өнгөлөх нь ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.