UBLife Logo
Загвар

Хорт хавдартай тэмцэж байгаа Балти хагалгааны дараах сорвио харууллаа

Хорт хавдартай тэмцэж байгаа Балти хагалгааны дараах сорвио харууллаа

Италийн супер модель Бьянка Балти хорт хавдар туссанаа өнгөрсөн есдүгээр сард зарлаж байсан. Хоёр жилийн өмнө Балти хорт хавдраас урьдчилсан сэргийлэхийн тулд хөхний булчирхайгаа авхуулж байсан.

Харин өнгөрсөн сарын эхээр гэдэс нь хүчтэй өвдөж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэхэд өндгөвчний хорт хавдар гэж оношлогдсон байна. Хавдар гурав дахь шатандаа орсон, бусад эрхтэндээ хэдийн тархсан байжээ. Хоёр жилийн өмнө өндгөвчний мэс засалд орох гэж байсан ч бүсгүй хүүхэд гаргахаар төлөвлөж байсан тул түр хойшлуулаад байжээ.

Бьянка Балти саяхан инстаграм дээрээ хар цагаан зураг тавьж, хагалгааны дараах байдлаа фэнүүддээ танилцуулжээ.

Хагалгааны сорви нь тод харагдах зургаа тавиад Балти “Над шиг хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа бүх хүнд эр зориг хүсье” гэж бичсэн байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.