UBLife Logo
Хөгжим

12 настай камбож гүнж айдол болохоор БНСУ-д очно

12 настай камбож гүнж айдол болохоор БНСУ-д очно

Камбожийн Эзэн хаан Нородом Сианукийн зээ охин 12 настай гүнж Женна Нородом ордны амьдралаас илүү шоу ертөнцийг сонирхож байгаа ажээ. Түүний ээж нь гүнж Нородом Бопхари, аав нь Францын бизнес эрхлэгч.

Женна 8 настайдаа том телевизийн компанийн модель болсон бөгөөд олон нийтийн сүлжээний хувийн хуудас нь 120 мянган дагагчтай. Хятадын телевизийн шоу, загварын үзүүлбэрт идэвхтэй оролцсоор Хятадад алдаршжээ.

Женнаг авьяас чадвараараа удахгүй “Хоёр дахь Лиса” болно гэж үзэж байна. Маш сайн дуулдаг, бүжиглэдэг, К-Поп хөгжимд дуртай. 2022 онд тэрээр “You Da One” дуу гаргаж, 2024 онд аймшгийн “The Night Curse of Reatre” кинонд тоглон, Азийн кино наадмын “Шилдэг залуу жүжигчний шагнал” хүртсэн.

Женна кхмер, тай, хятад, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Тайванийн хэвлэлийн мэдээлснээр Женна Өмнөд Солонгосын ямар нэг агентлагт дадлага хийхээр ирэх гэнэ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.