Үзэгчид к-поп хөгжмийг аялгуу, дуунаас нь гадна уран чадмаг клипнээс нь болж шүтэн биширдэг. Бараг л кино гэсэн үг гэснээс аймшгийн клип бол хамгийн сонирхолтой нь гэж байгаа. Ингээд хамаг биеийн үс босгож, арьс махны завсраар амьтан гүйлгэдэг аймшигтай, зэвүүн 12 клипийг санал болгож байна. Хэллоуин. Сайхан баярлаарай.
VIXX – Voodoo Doll
VIXX эвгүй санаа оноогоороо алдартай ч энэ клип бол үнэхээр үхтэл айлгаж чаддаг. Ихэнх фэн дуустал нь үзэж чадаагүй гэж ярьдаг юм билээ.
G-Dragon – Coup D’Etat
Шавар шалбаагнаас төрсөн мэт л өндийн босоход түүнийг нүүр царайгүй эмэгтэйчүүд элдэн хөөнө. G-Dragon авьяас чадвараа харуулсан ээлжит бүтээл.
Block B – Jackpot
Алиалагч нар муу ёрын муухай гэдэгтээ бүгд санал нийлж байна уу?
Сонми – Full Moon
Түүнийг үсрэх үед бүрэн хэмжээний аймшгийн кино үзэж байгаа мэт санагдана.
TXT – Can’t You See Me
Дууны үг нь зэвүүн, клипнийх нь утга санаа ээдрээтэй. Дуучид яагаад ув улаан болоо вэ? Аан улаан лооль юм уу... Үгүй, өөр зүйл байна.
Dreamcatcher – BEcause
Аймшигтай үзэгдлээр дүүрэн клип.
CIX – Jungle
Нэрнээс нь үйл явдал ширэнгэн ойд өрнөх нь гэтэл харин бунхан, шарил, арга ясан дунд байх шиг.
IRENE & SEULGI — Monster
Зөвхөн эмэгтэй хүнээр хооллолдог ижил хүйстэн, вампир бүсгүйн тухай гэхэд л айгаад эхэлж байгаа биз.
Red Velvet – Peek-A-Boo
Пицца хүргүүлээд алаад байвал яах бол?
KARD – You In Me
Тун гэмгүй эхэлсэн энэ клип хоёр залууг үхдэл болохыг мэдсэнээр өөрчлөгдөнө.
ENHYPEN — Drunk-Dazed
Таазнаас цус урсаад л. Вампирууд үдэшлэг зохиож байгаа юм байна.
(G)I-DLE — Oh my god
Бурхан сахиусаа дуудсаар үзэж дуусгах клип.