UBLife Logo
Нийгэм

Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ

Ub.life
Ub.life
Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Хяналт шалгалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр Монгол Улс болон олон улсад барилгын фасад болон дулаалгын материалын хэрэглээний судалгааг гаргаж, танилцуулсан юм. 

Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдлын талаар НХШГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнхцэлмэгээс тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд барилгын гадна фасадын дулаалгын материал үйлдвэрлэдэг 48 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээгүйгээр үйл ажиллагаа явуулсан, холбогдох тоног төхөөрөмжөөр баталгаажаагүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ лабораторид шинжлүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн. Түүнчлэн манай улсад барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материалд хэрэглэгдэж байгаа тухайлсан норм, дүрэм байдаггүй. Тийм учраас норм, дүрмийн саналыг хэлэлцүүлгээс гаргаж, холбогдох газруудад хүргүүлэхийг зорьж байна” гэв. 

Манай оронд ихэвчлэн хэрэглэдэг барилгын гадна фасадын дулаалгын материал болох хөөсөн полистрол хавтангийн дундаж нягт, хэрэглээ болон барилга угсралтад ашиглаж буй технологийн хувьд олон улсын стандартад нийцдэг байна. Мөн хөөсөн полистрол хавтангийн түүхий эд болох стирол үрлийг импортоор авч, 100 хувь дотоодын үйлдвэрт боловсруулж үйлдвэрлэдэг аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.215.156.31
Галд тэсвэргүй дороосоо дээд давхар хүртлээ байраар нь шатдаг нь олон улсын стандарт д нийцдэг юм болов уу Дүнжингаравын урд шатдаг байр өөр дулаалгатай байсан юм уу Өөр хэд хэдэн байр хөөсөн дулаалга нь шатсан кейс байгаад байх юм нэг мөр тайлбар өгөөд зөв буруугаа шийдмээр байна
ЗОЧИН\18.141.231.252
Галд тэсвэргүй дороосоо дээд давхар хүртлээ байраар нь шатдаг нь олон улсын стандарт д нийцдэг юм болов уу Дүнжингаравын урд шатдаг байр өөр дулаалгатай байсан юм уу Өөр хэд хэдэн байр хөөсөн дулаалга нь шатсан кейс байгаад байх юм нэг мөр тайлбар өгөөд зөв буруугаа шийдмээр байна